Шууд Chart

АНУ-Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

2021-11-29 11:57:13

АНУ-ын эсрэг хатуу үзэлтэй консерватив Ерөнхийлөгч Эбрахим Раиси наймдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш АНУ болон Ираны хооронд анхны шууд бус хэлэлцээ өнөөдөр болно.

Ираны цөмийн хөгжлийн асуудлаар хоёр улсын хооронд гүнзгий маргаан үүссэн учраас, 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээх зорилготой энэхүү хэлэлцээ нь ширүүн явагдах төлөвтэй байна. АНУ, Иран хоёр улс дөрөвдүгээр сараас хойш үе үе хэлэлцээ хийж, Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалж, Ираны эсрэг арга хэмжээ болгон цөмийн бүтээн байгуулалтыг хязгаарлах талаар хэлэлцсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа хэлэлцээрээс гарахдаа хориг арга хэмжээгээ сэргээсэн. Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн улмаас 6 дугаар сард түр зогсоогоод байсан хэлэлцээ даваа гарагт буюу өнөөдөр Австрийн нийслэл Вена хотод холбогдох улс орнуудын оролцоотойгоор үргэлжилнэ.

Раисигийн засаг захиргаа бүх хориг арга хэмжээгээ бүрмөсөн цуцалж, АНУ дахин хэлэлцээрээс гарахгүй гэсэн баталгааг шаардаж байгаа юм. Харин АНУ терроризм, хүний эрхийн эсрэг хориг арга хэмжээг цуцлах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн наймдугаар сард өөрийн улс дипломат харилцааг нэгдүгээрт тавьж байгаа ч дипломат бодлого амжилтгүй болбол өөр хувилбар руу шилжихэд бэлэн байгаагаа илэрхийлж, хатуу арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээ өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй