Шууд Chart

Европын холбоо цагаачдын хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахаар хэлэлцлээ

2021-11-29 15:06:27

Цагаачидтай холбоотой хүний амь насыг хохироосон хамгийн олон осол гардаг Английн сувагт өнгөрсөн долоо хоногт дахин нэг осол гарсны дараа цагаачлалын хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авах талаар Европын холбоо болон дөрвөн улсын албаны төлөөлөл хэлэлцлээ.

Өнгөрсөн лхагва гарагт Ойрх Дорнодоос ирсэн 27 цагаачийн завь нь хөмөрч амь насаа алдсаны дараа, Франц улс бусад улс оронд хандан уулзалт хийхийг уриалсан байна. Ням гарагт Францын хойд хэсгийн Кале хотод болсон хэлэлцээрт Герман, Бельги, Нидерландын цагаачлалын асуудал эрхэлсэн сайд нар болон Европын холбооны албаны хүмүүс оролцсон. Цагаачдыг хууль бусаар хил давуулах сүлжээ олон улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг учраас оролцогчид мөрдөн байцаах албаныхны мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэхээр тохиролцсон.

Тэд мөн хууль бусаар хил нэвтрүүлэхэд ашигладаг хийлдэг завины худалдааг хязгаарлаж, сувгийн эргийг хянах онгоц илгээхээр тохиролцсон байна. Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин хэлэхдээ, "Франц улс Европын бусад орнуудтай нягт хамтран ажиллаж, хууль бусаар хил нэвтрүүлэх ажиллагаанд оролцож байгаа гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэнэ" гэв.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон руу илгээсэн захидлыг твиттер хуудсандаа нийтэлсэн. Энэ явдлын дараа Франц улс Их Британийн уулзалтад оролцох урилгыг цуцалжээ. Цагаачдын хямралыг шийдвэрлэхдээ Ерөнхий сайд Борис Жонсон сувгийг гаталсан бүх цагаачдаа буцааж авахыг Францаас хүссэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо цагаачдын хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахаар хэлэлцлээ  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй