Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав

2021-11-29 15:22:06

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүний эрх, тэр дундаа жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр манай улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, санал солилцов.

Манай улс хүний эрхийн салбарт НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогын хүрээнд 2004 онд НҮБ-ын Тусгай илтгэгч нарт байнгын хүчинтэй урилга (standing invitation) илгээсэн бөгөөд Рем Алсалем нь уг урилгын дагуу Монгол Улсад айлчилж буй 10 дахь Тусгай илтгэгч юм.

Тусгай илтгэгч нь Монгол Улсад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрийн хооронд ажиллана.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй