Шууд Chart

Дэлхий даяар халдварын эрсдэл өндөр байгааг анхаарууллаа

2021-11-30 11:06:10

Коронавирусний шинэ Омикрон хувилбар нь дэлхий дахинд халдварлах өндөр эрсдэлтэй. Энэ хувилбар нь зарим бүс нутагт ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага даваа гарагт мэдэгдлээ.

Мөн ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Аданом Гебрейесус ядуу буурай орнуудад вакцин хийлгэхийг уриалаад "Ковид-19" биднээс хагацах арай болоогүй байна" гэж анхааруулсан байна.

“Омикрон шинэ хувилбар нь урьд өмнө байгаагүй олон тооны мутацитай бөгөөд тэдгээрийн зарим нь тахлын замд нөлөөлж болзошгүй" гэж ДЭМБ мэдэгдээд байгаа.

Омикрон хувилбар анх илэрсэн Өмнөд Африкийн хэд хэдэн орнуудыг зарим улс орон хилээр нэвтрүүлэхгүй байх хязгаарлалт тогтоогоосон. Тодруулбал, Япон улс мягмар гарагийн шөнө дундаас шинэ гадаадын жуулчдад хилээ хааж байгаагаа зарласан бол Австрали улс хилийн хязгаарлалтыг хөнгөвчлөх удаан хүлээсэн төлөвлөгөөгөө түр зогсоолоо.

Олон улсын оюутнууд болон визтэй "чадварлаг ажилчдын" Австрали руу нэвтрэх аялал лхагва гарагт дахин эхлэх байсан ч 12 дугаар сарын 15 хүртэл дахин хойшлогдлоо. Израиль ч мөн гадаадын иргэдийг 14 хоногийн турш өөрийн улсад нэвтрүүлэхийг хориглоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхий даяар халдварын эрсдэл өндөр байгааг анхаарууллаа  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй