Шууд Chart

Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг болж байна

2021-11-30 11:45:02

“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг болж байна.

- Монголын уул уурхайн салбар 2020-2030 онд хурдацтай өсөх төлөвтэй байна. 

- 2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд үнэ эерэг хүлээлттэй холбоотойгоор салбарын нийт орлого 5.3 тэрбум ам.доллараас 12.5 тэрбум ам.доллар болж өснө.

- Монгол Улсын ДНБ жилд 5 хувь өснө гэж үзвэл уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2020 онд 19.7 хувь байсан бол 2030 онд 32.7 хувь болж өснө гэсэн таамаглалыг "CRU consulting" судалгааны компани гаргажээ.

Хэлэлцүүлэгт УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, "CRU consulting" судалгааны байгууллагын удирдах зөвлөх Виктор Родригес, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн, Дэлхийн банкны уул уурхайн асуудал хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт болон бусад төлөөлөл оролцож байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 


Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг болж байна  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй