Шууд Chart

“Пфайзер” компани 100 хоногийн дотор омикроны эсрэг вакцин гаргах боломжтой гэдгээ мэдэгдлээ

2021-11-30 12:45:22

АНУ-ын томоохон эмийн үйлдвэр "Пфайзер" компанийн тэргүүн 100 хоногийн дотор коронавирусний омикрон хувилбарт зориулсан шинэ вакцин гаргах боломжтой гэж мэдэгдлээ.

"Пфайзер" компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла даваа гарагт “Хэрэв одоогийн коронавирусний вакцины хамгаалах чадвар туршилтаар бага гэж гарвал шинэ вакцин бүтээнэ. Манай компани вакцины ажлыг хэдийнээ эхлүүлсэн” гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн ярицлагадаа "Пфайзер" нь бета болон дельта хувилбарт зориулсан вакциныг аль хэдийнэ бүтээсэн боловч анхны вакцин нь үр дүнтэй хэвээр байсан учраас тэдгээрийг ашиглаагүй. Одоогийн хэрэглэгдэж байгаа вакцин нь дельтагийн эсрэг "маш үр дүнтэй" байгаа. Мөн компаниуд 2022 онд дөрвөн тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

"Пфайзер"-аас саяхан гаргасан коронавирусний эсрэг эм нь омикран зэрэг олон талт мутациас үүдэлтэй халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ гэдэгт маш их итгэлтэй байгаагаа "Пфайзер" компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла ярилцлагадаа дурдлаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Пфайзер” компани 100 хоногийн дотор омикроны эсрэг вакцин гаргах боломжтой гэдгээ мэдэгдлээ   
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй