Шууд Chart

Тусгаарлан ажиглах 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байна

2021-12-01 10:13:50

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан.

Шийдвэрийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 40 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлан ажиглах зориулалтаар нийслэлийн хэмжээнд 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байна.

Өнөөдрийн байдлаар “Багабаян” цэргийн амралтын газар, “Ворлд Монголия” зочид буудалд нийт 214 иргэнийг тусгаарласан байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.


Тусгаарлан ажиглах 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байна  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй