Шууд Chart

Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2021-12-01 10:21:45

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Австрали Улсын Амбан захирагч Дэвид Хөрлид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Ирэх онд тохиох Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр талдаа өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа тэрбээр мөн илэрхийлэв.

Амбан захирагч Д.Хөрли Элчин сайд Д.Даваасүрэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал нэг байгаагаа тэмдэглэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан амжилттай хөгжиж буйг дурдаад ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн чухлыг онцлов.


Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй