Шууд Chart

Европын байгалийн хийн нөөц дунджаас 15 тэрбум шоо метрээр бага байна

2021-12-01 10:43:26

Европын газар доорх агуулахууд дахь хийн нөөц дунджаас 15 тэрбум шоо метрээр бага байна гэж Газпромоос мэдээлж байна. Европын орнуудын газар доорх хийн агуулахуудын нөөц одоогийн байдлаар 75.5 тэрбум шоо метртэй тэнцэж байгаа нь жилийн дундаж түвшнээс 15 тэрбумаар бага гэсэн тооцоо юм.

Энэ тухай мэдээллийг Газпромын экспортын салбар хариуцсан "Газпром Экспорт" компанийн хэлтсийн дарга Андрей Зоотав мэдэгдсэн юм. Тэрбээр Европын холбооны нутаг дэвсгэрт байгаа газрын доорх хийн агуулахуудын нийт нөөцийн тухайд бид 11 дүгээр сарын 27-ны байдлаар 75.25 тэрбум шоо метр байна.

Европын хийн агуулах дахь Газпромын нөөц тийм ч их биш гэж Зотов тэмдэглээд, хийг шахах ажил үргэлжилж байна. ОХУ-д 1-9 дүгээр сард хийн хэрэглээ 46 тэрбум шоо метрээр нэмэгдсэн нь Европын агуулахуудын шахуургын хэмжээнд нөлөөлсөн гэж үзсэн юм.

Европ дахь эрчим хүчний хямрал өвөл эхлэхээс ч өмнө эхэлсэн бөгөөд энэ хямрал түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан хямралын жил болох төлөвтэй байгааг Блүүмбергийн шинжээчид мэдэгдсэн юм. Тухайлбал, өнгөрсөн сард л гэхэд Их Британид байгалийн хий өсөхөд зарим аж үйлдвэрүүд үйлдвэрлэлээ бууруулж, төрөөс тусламж хүсэхэд хүргэсэн юм. Одоо бол нь коронавирусний шинэ хувилбар гарч халдварын тархалт дахин сэргэж байгаа Европын хувьд хийн хямрал өргөн цар хүрээг хамарч болзошгүй байна.

Мөн Европын холбооны орнуудын хувьд хийн хангамжийн тал дээр маргаан үүсэж болзошгүй нөхцөл байдал хэдийн үүсчээ. Өвлийн ид хүйтэн эхлээгүй байхад айл өрхүүдийн хувьд энэ нь эрчим хүчний хэрэглээгээ танаж, халаалтын зардлаа хэмнэнэ гэсэн үг юм.

"Сүүлийн хоёр сарын хугацаанд бид үүнийг аль хэдийнэ харсан бөгөөд олон салбарт энэ нь үргэлжлэх, бүр нэмэгдэх магадлалтай" гэж Ослогийн шинжээчид мэдэгдсэн бөгөөд өнөөгийн энэ нөхцөлд олон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсох нь ойлгомжтой болж ирлээ гэжээ.

Харин коронавирусний тархалтын улмаас Австри шиг хөл хорио тогтоовол эрчим хүчний эрэлтийг бууруулах нэг алхам болно. Гэхдээ Европын бусад орнууд ийм алхам хийхгүй л болов уу. Нэг, хоёрдугаар сард хүйтний эрч чангарах магадлалтай байгаа нь Европын хоёр дахь том эдийн засагтай Франц улсад ихээр нөлөөлнө. Учир нь энэ сарын 22-ны өдрийн тайланд дурдсанаар, Францын эрчим хүчний системийн гол тулгуур болох цөмийн станцуудын зарим реакторын засвар цар тахлын улмаас хойшлогдсон нь эрчим хүчний хэрэглээнд нөлөө үзүүлж байна. Харин үүнийг даван туулах хамгийн сүүлийн арга нь цахилгааны хязгаарлалт хийх юм гэж "Блүүмберг" агентлаг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын байгалийн хийн нөөц дунджаас 15 тэрбум шоо метрээр бага байна  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй