Шууд Chart

Мичиганы нэгэн ахлах сургуульд халдлага үйлджээ

2021-12-01 11:18:24

АНУ-ын Мичиган мужийн Детройт хотоос хойд зүгт 73 километрийн зайд орших Окланд дүүргийн хотын захын нэгэн ахлах сургуульд буудалцаан болж, гурван сурагч амиа алдаж, найман сурагч, нэг багш шархаджээ.

Халдлагын үеэр 16 настай хүү, 14 болон 17 настай охин амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Цагдаа нарын мэдээлснээр 15 настай сэжигтэн ганцаараа хагас автомат гар буугаар 15-20 удаа гал нээжээ.

Албаныхны мэдээлснээр сэжигтэн хоёрдугаар курсын эрэгтэй сурагч бөгөөд цагдаа нарт дуудлага өгснөөс хойш таван минутын дараа бууж өгсөн байна.

Шархадсан хүмүүсийн хоёр нь хагалгаанд орсон бол үлдсэн зургаагийнх нь биеийн байдал хэвийн, бууны шархтай байгаа юм байна.

Өнгөрсөн жил коронавирусний үеэр орон даяар тогтоосон хөл хорионы дараа сургуулиуд эргэн цуглах үед сургуулийн ойр орчимд буугаар гал нээсэн 138 халдлага гарсан байна. Ийм халдлагын тоо 2021 онд дахин нэмэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мичиганы нэгэн ахлах сургуульд халдлага үйлджээ   
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй