Шууд Chart

Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов

2021-12-02 10:27:39

Монгол, Канадын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны гуравдугаар хурал 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Оттава хотноо болов. Хуралд Монголын талын төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Канадын талын төлөөлөгчдийг Хөдөө аж ахуй, хүнсний туслах дэд сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч хатагтай Катлиин Донахью нар тэргүүлж оролцлоо.

Талууд Монгол Улс, Канад Улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх Замын зураглалын хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, хурлын дүнгээр хамтарсан баримт бичиг гаргахаар тохиролцов.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь тэргүүтэй төлөөлөгчид Канадын Манитоба, Саскачеван мужийн албаны хүмүүстэй уулзаж, жил бүр зохион байгуулдаг хөдөө аж ахуйн “Agribition” үзэсгэлэнд оролцов.

Монгол Улс, Канад Улсын хооронд 2010 онд Хөдөө аж ахуй болон холбогдох салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан бөгөөд 2017 оноос хойш Хамтарсан хорооны хурлыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулж байна.


Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй