Шууд Chart

Дэд сайд Б.Мөнхжин Холбооны Гадаад хэргийн яамны газрын захирал Петра Зигмундтай уулзав

2021-12-02 12:47:53

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд ХБНГУ-д ажиллав. Энэ үеэрээ Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Петра Зигмундтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Холбооны Засгийн газар шинээр бүрдэж буйтай холбогдуулан Монгол, Германы харилцааны шинэ чиглэлийг тодорхойлох, тухайлбал эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын яриа хэлцээний механизмуудыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотлов.

Дэд сайд Б.Мөнхжин 12 дугаар сарын 2-3-нд Стокхолм хотноо болж буй ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтад оролцож байна.


Дэд сайд Б.Мөнхжин Холбооны Гадаад хэргийн яамны газрын захирал Петра Зигмундтай уулзав  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй