Шууд Chart

НҮБ-ын Тусгай илтгэгчтэй хамтран дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа

2021-12-03 10:36:12

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Европын холбооноос НҮБ-ын Тусгай илтгэгчтэй хамтран дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа.

НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Европын холбоо болон Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгчтэй хамтран Өмнөговь аймагт зохион байгуулсан дээд хэмжээний айлчлалд Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа оролцлоо.

Энэхүү айлчлал Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 дүгээр сарын 25-наас Олон улсын хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10 хүртэл 16 хоног үргэлжилдэг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны үеэр тохиож байна. Энэ нь улс орон даяар бүх хэлбэрийн хүчирхийлэлтэй тэмцэх НҮБ-ын Хүн амын сан болон бусад хөгжлийн түнш байгууллагуудын амлалт, хамтын ажиллагааг бататгаж байгаа явдал юм.

Айлчлалын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эрхийг хамгаалах ажлыг хэрэгжүүлж байгаа яамны харьяа байгууллага аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, анхан шатанд ажиллаж байгаа албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

Эх сурвалж: ХНХЯ


НҮБ-ын Тусгай илтгэгчтэй хамтран дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй