Шууд Chart

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

2021-12-03 12:01:13

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Швед Улсын Стокхольм хотноо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ үеэр тус хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүний сонгуульд  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өрсөлдөж, сонгогдсон байна. 
 

Тэрээр улс төр, нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүд, шилдэг эрдэмтдээс бүрддэг энэхүү зөвлөлийн 15 гишүүний нэгээр ирэх 3 жилийн хугацаанд ажиллаж,  үйл ажиллагаанд нь оролцох юм байна. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн нь сонгуулийн үйл явц, үндсэн хуульт төрийн байгууламж, ардчиллын үнэлгээ,  улс төр дэх иргэдийн оролцоо, төлөөллийн асуудлаар дэлхийн улс орнуудад дэмжлэг үзүүлдэг юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо  
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй