Шууд Chart

АНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна

2021-12-04 11:36:12

Өнөөдрийн байдлаар коронавирусний мутацид орсон омикрон хувилбар, Америкийн 7 мужид бүртгэгдээд байна. Тус улсад делта хувилбараас гадна шинэ хувилбарын тархалт нэмэгдэж байгаагаас үүдэж эрүүл мэндийн байгууллагаас иргэдээ дархлаажуулалтад хамрагдах, нэмэлт тун хийлгэхийг уриалж байна. Одоогоор шинэ хувилбараар өвчилсөн иргэдэд шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгааг эмч нар хэлж байна. Мөн дархлаажуулалт шинэ хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж, өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр тусна гэж найдаж байна.

Америкийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж байгаагаар “Ковид-19”-өөс хамгаалах зөвлөмж нь ямар хувилбар гэдгээс үл хамаарч ижил хэвээр байна. Хэдийгээр олон улсын түвшинд омикрон хувилбарт илүүтэй анхаарал хандуулж байгаа боловч тус улсад бүртгэгдэж халдварын нийт тохиолдлын 99 хувь нь делта хувилбар байгаа юм байна.

Одоогоор омикрон хувилбартай холбоотой нарийн судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна. Тухайлбал, Өмнөд Африкийн судлаачдын эхний дүгнэлтээр омикрон делта хувилбартай харьцуулахад халдварлах чадвар 2 дахин өндөр байгааг тогтоосон байна.

Цагаан ордны эрүүл мэндийн зөвлөхийн мэдээлж буйгаар судлаачид шинэ хувилбарын халдварлах чадвар болон вакцины эсрэг үзүүлэх нөлөө, хүндрэлийг судалж танин мэдэхэд хамгийн багадаа хагас сарын хугацаа шаардлагатай аж.

Ташрамд дуулгахад, Сүүлийн 24 цагт АНУ-д 150 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1352 хүн нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй