Шууд Chart

НҮБ: 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна

2021-12-04 12:59:35

НҮБ ирэх 2022 онд дэлхийн даяар 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай  байгаа тухай тайлан гаргажээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ажиглагчид дээрх үзүүлэлт өсөх болсон гол шалтгааныг цар тахлын хүн төрөлхтөнд үзүүлж байгаа сөрөг нөлөөтэй холбон тайлбарлажээ.

Уг тайланд Йемен, Сири зэрэг

Мөн дэлхийн 43 орны 45 сая хүнд өлсгөлөнгийн аюул нүүрлэж болзошгүй байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан хэлтсийн мэдээлж байгаагаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хямрал нь юуны түрүүнд, хүн амын хамгийн эмзэг бүлэгт илүү хүчтэй нөлөөлж болзошгүй байна. Нөгөө талд дэлхийн олон оронд улс төр болоод эдийн засгийн тогтворгүй байдал нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлжээ.

Тухайлбал, Йемен, Сири энэ хоёр улсад иргэний дайн үргэлжилсээр байгаа нь ард иргэдийг туйлдуулж байгааг тэмдэглэсэн байна. Яаралтай тусламж шаардлагатай байгаа орнуудын жагсаалтад Афганистан, Этиоп зэрэг улсын иргэд ч багтаж  байна. Талибан Афганистанд хяналтаа тогтоосноос хойш тус улсад эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрчээ.

Харин Этиоп улсад Засгийн газар болон үндэсний цөөнхийн хүчний хооронд тэмцэл үргэлжилсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй