Шууд Chart

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт

2021-12-05 09:54:24

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд  хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.


ПҮРЭВ ГАРАГ /2021.12.09/

 

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

 ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН


· Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их хуралдай” танхимд

 

14.00

 ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН


· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

“Их хуралдай” танхимд


БААСАН ГАРАГ /2021.12.10/

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

 ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН


· Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их хуралдай” танхимд

 

14.00

 ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН


· Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох

 

“Их хуралдай” танхимд

 


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй