Шууд Chart

Чили улсад хавсран суух Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав

2021-12-07 16:30:23

Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Чили Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Маурисио Уртадо-д Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Чилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, худалдаа, бизнес, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Элчин сайд Маурисио Уртадо үүрэгт ажилдаа орж байгаа Элчин сайд Ш.Батцэцэгт баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.


Чили улсад хавсран суух Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй