Шууд Chart

ОХУ-ын зохион бүтээсэн 600 мянга гаруй автомат бууг Энэтхэгт үйлдвэрлэнэ

2021-12-08 11:02:09

ОХУ болон БНЭУ-ын удирдагчид цэрэг, шинжлэх ухаан, технологи зэрэг өргөн хүрээний салбарт хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Ерөнхий сайд Нарендра Моди энэ сараас эхлэн ОХУ-аас С-400 пуужингийн системийг нийлүүлж эхэлснийг анх удаа мэдэгдлээ.

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нарын хэлэлцээний дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд хоёр улс цэрэг, техникийн хамтын ажиллагааны гэрээгээ 2031 он хүртэл сунгахаар тохиролцсон талаар дурджээ.

Улс орнууд сансрын судлалын салбарыг энх тайвнаар хөгжүүлэхэд хамтран ажиллах болсноо мэдэгдсэн. Энэ үеэр Энэтхэгийн гадаад хэргийн сайд Харш Вардхан Шрингла ОХУ-ын газар-агаар ангиллын пуужингийн системийг Энэтхэг улс 2018 онд гарын үсэг зурж байсан тухай дурдаад,  энэ сард нийлүүлэлт эхэлсэн бөгөөд цаашид үргэлжлэх болно гэж мэдэгдсэн.

Энэтхэг улс радар болон ажиглах өндөр чадвартай пуужингийн системийг худалдаж авснаар ОХУ-т тагнуулын мэдээлэл задарна гэж АНУ болгоомжилж байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Вашингтон Орос-Энэтхэгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, Энэтхэгт АНУ-ын зэвсгийг худалдан авах оролдлого хийж байгаад буруутгасан.

Төрийн тэргүүн нарын уулзалтын өмнө хоёр улсын гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар түүхэндээ анх удаа “хоёр нэмэх хоёр” яриа хэлэлцээг хийсэн байна. Тэд ОХУ-ын зохион бүтээсэн 600 мянга гаруй автомат бууг Энэтхэгт үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын зохион бүтээсэн 600 мянга гаруй автомат бууг Энэтхэгт үйлдвэрлэнэ   
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй