Шууд Chart

Германы намууд Эвслийн Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

2021-12-08 11:47:20

Германы шинэ канцлер Олаф Шольцын засгийн газар болон тус улсын эрх баригч намууд “Гэрлэн дохио” нэртэй шинэ эвслийн засгийн газар байгуулахаа мэдэгдээд байсан. Харин Мягмар гарагт намууд эвслийн засгийн газар байгуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Энэ нь тус улс Зул сарын өмнөхөн шинэ засгийн газартай болно гэсэн үг юм. Хэлэлцээр Германы нийслэл Берлинд хэвлэлийн бага хурал хийж, 177 хуудас бүхий эвслийн гэрээнд гарын үсэг зурснаар талууд тохиролцоонд хүрсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна. Шинэ засгийн газрын тэргүүлэх чиглэлд Герман улс 2030 он гэхэд нүүрсээ бүрэн зогсоож, 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлогыг тусгасан.

Уур амьсгалын өөрчлөлтийг таслан зогсоох хүчин чармайлт нь шинэ засгийн газар, ялангуяа Ногоон намын нэн тэргүүний зорилт юм. Мөн шинэ засгийн газар коронавирусний халдварын дээд түвшинг бууруулах нэн даруй зорилттой тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор Олаф Шольц хэлэхдээ “коронавирусний тахлын эсрэг тэмцэх нь шинэ засгийн газрын тэргүүлэх чиглэл байх болно. Вакцинжуулалт нь энэ өвчнөөс гарах хамгийн зөв арга зам тул иргэдээ вакцинжуулалтанд идэвхитэй хамрагдахыг” уриалсан.

Өнөөдрийн байдлаар Герман улсын хүн амын 60 гаруй хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан аж. Есдүгээр сард болсон сонгуулийн өмнө гурван нам нэлээд санал зөрөлдөж байсан ч харьцангуй хурдан тохиролцоонд хүрлээ гэж шинжээчид үзэж байна. Хэлэлцээр "нөхөрсөг боловч ширүүн уур амьсгалд, итгэлцлээр дүүрэн" явагдсан гэж Шольц мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы намууд Эвслийн Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа   
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй