Шууд Chart

“Найрамдал” медаль гардуулав

2021-12-08 11:34:17

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 97, Монгол Улсад дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойд зориулж Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулсан хүлээн авалтын үеэр Элчин сайд Я.Ариунболд Тоби Менделд “Найрамдал” медалийг гардууллаа.

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, ялангуяа ардчиллын суурь зарчмын нэг болох үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах чиглэлээр 2001 оноос хойш Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, Канад Улсын Ардчилал, эрх зүйн төвийн Гүйцэтгэх захирал Тоби Менделийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасан юм.

Тоби Мендел нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг боловсруулах, сурталчлан таниулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан. Түүнчлэн хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон улсын хэм хэмжээний асуудлаар түүний явуулсан сургалт, зөвлөх үйлчилгээ нь хэвлэл мэдээллийн салбарын чадавхыг бэхжүүлэх, улмаар ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.


“Найрамдал” медаль гардуулав  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй