Шууд Chart

Монгол, Хятадын ЗГХК-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо

2021-12-08 17:49:57

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдааныг  2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сүнь Шучян ахлан оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны энэ оны явцыг дүгнэж, 2020 онд зохион байгуулсан ЗГХК-ын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлаар санал солилцов.

Тухайлбал, хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг сэргээх, БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг эцэслэн тохиролцох зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын хооронд ажлын түвшний мэдээлэл солилцоог сайжруулахаар тохиролцов.


Монгол, Хятадын ЗГХК-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо   
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй