Шууд Chart

Элчин сайд Д.Гансүх монголч эрдэмтэн доктор В.Капишовскаг хүлээн авч уулзав

2021-12-08 17:55:02

Элчин сайд Д.Гансүх 12 дугаар сарын 7-ны өдөр Чехийн Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш, монголч эрдэмтэн, доктор В.Капишовскаг Элчин сайдын яамандаа урин Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

Элчин сайд Монгол Улсын төр, засгаас монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгааг тэмдэглэж, тэнхимийн зүгээс 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Монгол судлалын тэнхимийнхэн эрдэм шинжилгээний “Mongolica Pragensia” сэтгүүл англи хэлээр гаргахаар төлөвлөж буй талаар мэдээлж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхим нь бакалавр, магистр, докторын зэрэг горилогч 20 орчим оюутантай бөгөөд Монголын түүх, төрт ёс, уламжлал, шашин, соёлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг.


Элчин сайд Д.Гансүх монголч эрдэмтэн доктор В.Капишовскаг хүлээн авч уулзав  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй