Шууд Chart

Хэт авиан шинжилгээнийхээ хариуг хэрхэн ойлгодог вэ?

2014-06-02 13:44:12

Жирэмсэн болсон хүн жирэмсний 12-13, 20-24, 28-32 долоо хоногуудад болон төрөхийн өмнөх үед хэт авиан шинжилгээ буюу эход харуулдаг. Хэт авиан шинжилгээгээр ургийн биеийн хэсгүүдэд хэмжилт хийж ургийн байдалд үнэлэлт өгөхийн зэрэгцээ жирэмсний хугацаа, ургийн тухайн үеийн жин болон төрөх хугацаа зэргийг тогтоож өгдөг. Гэвч хэт авиан шинжилгээ хийлгэсний дараагаар дүгнэлт хийсэн нэр томьёог нь сайн ойлгодоггүй. Иймд  нэр томьёоных нь нэрийг монгол хэлээр орууллаа.

OB - эх барих
LMP -  сүүлийн биений юм
GA -  жирэмсний хугацаа
EDD -  төрөх урьдчилсан хугацаа
EFW -  ургийн урьдчилсан жин
AUA -  хэт авиан шинжилгээний дундаж нас
BPD -  ургийн толгойн диаметр
HC -  ургийн толгойн тойрог
AC -  хэвлийн тойрог
FL -  дунд чөмөгний урт
AFI -  ураг орчмын шингэний индекс
Umbilical A -  хүйн артер
RI - эсэргүүцлийн индекс
PI - цохилтын индекс
Gender -  хүйс
Female -  эм
Male -  эр
Fetal position  -  ургийн байрлал
Vertex  -  толгой түрүүлэлт
Breech - өгзөг түрүүлэлт
Transverse -  хөндлөн
Fetal spine -  ургийн нуруу
Anterior  -  урд талдаа
Posterior -  ар талдаа
Placental location -  ихсийн байрлал
Placental grade -  ихсийн зэрэг
3 V Cord -  хүйн гурван судас
Amniotic fluid -  ураг орчмын шингэн
Facial profile -  нүүрний төрх
Diaphragm -  өрц
Fetal abdomen -  ургийн хэвлий
Abdominal Wall -  хэвлийн хана
Spine - нуруу
Stomach - ходоод
Bladder -  давсаг
Bowel- гэдэс
Lt.Kidney- зүүн бөөр
Rt.Kidnei- баруун бөөр 

 
 
 

Хэт авиан шинжилгээнийхээ хариуг хэрхэн ойлгодог вэ?  
Үзсэн: 3959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй