Шууд Chart

“Омикрон” омог нь “Дельта” хувилбартай харьцуулахад илүү хурдан тархдаг ч аюул багатай гэжээ

2021-12-13 15:59:35

Коронавирусний шинэ мутаци “Омикрон” омог нь “Дельта” хувилбартай харьцуулахад илүү хурдан тархдаг ч аюул багатай гэсэн дүгнэлтийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд гаргалаа.

ДЭМБ одоо байгаа, хязгаарлагдмал мэдээлэл дээрээ үндэслэн урьдчилсан дүгнэлтээ танилцуулсан байна. Цаашид “Омикрон” омгийг илүү дэлгэрэнгүй судлах шаардлагатай гэж тэмдэглэжээ.

Мэргэжилтнүүдийн тэмдэглэж байгаагаар, “Омикрон” хувилбар нь Өмнөд Африкт дельта хувилбараас илүү эрчимтэй тархаж байна. Энэ бүсэд “дельта” омгийн тархалт бага байсан юм. Үүний зэрэгцээ энэ омог Их Британи зэрэг “дельта” омгийн халдварын тоо өндөр байгаа бусад улсад ч “дельта”-гаас илүү хурдтай тархаж байна.Мөн “Омикрон” омог халдварлалт, тархалтаараа вакцины үр нөлөөг бууруулж байна гэсэн урьдчилсан мэдээллийг ДЭМБ өгсөн байна. Түүнчлэн энэ омог тархалтаараа “дельта”-г давж магадгүй гэж үзжээ.

Үүний зэрэгцээ эрдэмтэд “Омикрон”-ы халдварын хүндрэлийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал гэж мэдээлсэн. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас гарсан урьдчилсан мэдээллээр, өвчлөлийн явц дельта омгийн халдвараас харьцангуй хөнгөн гэжээ. Учир нь энэ улсад омикроны халдвар авсан хүмүүст КОВИД-19-ийн шинж тэмдэг хөнгөн илэрсэн, эсвэл бараг илрээгүй байна. Энэ чиглэлээр нэмэлт судалгаа явуулах шаардлагатай гэжээ.

Энэ сарын 9-ний байдлаар коронавирусний шинэ омог “Омикрон” хувилбар дэлхийн 63 улсад илрээд байна.

Нийтэлсэн: Mонголын радио

“Омикрон” омог нь “Дельта” хувилбартай харьцуулахад илүү хурдан тархдаг ч аюул багатай гэжээ   
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй