Шууд Chart

Израилийн Ерөнхий сайд АНУЭУ-д айлчилсан анхны тэргүүн боллоо

2021-12-13 16:14:05

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет Арабын Нэгдсэн Эмират Улсад албан ёсны айлчлал хийж буй Израилийн Засгийн газрын анхны тэргүүн боллоо. Беннет ням гарагийн орой Абу-Дабид ирснийг сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Энэ өдөр тэрбээр АНЭУ-ын Гадаад хэргийн сайд, шейх Абдалла бен Заид Аль-Нахайянтай уулзсан. Харин өнөөдөр Абу-Дабигийн угсаа залгамжлагч хунтайж шейх Мухммед бен Заид Аль-Нахайянтай уулзана.      

Беннет хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь айлчлалынхаа гол зорилго гэж нэрлэсэн байна. Тэрбээр Израиль-АНЭУ-ын харилцааг “тун онц” хэмээн тодорхойлоод, энэ харилцаагаа улам хөгжүүлж бэхжүүлэх, ард түмний хооронд энх тайван тогтоох бодолтой байна гэжээ.

Арабын орнууд сүүлийн жилүүдэд Израильтай харилцаагаа хэвийн болгож байна. Өнгөрсөн жил Арабын Нэгдсэн Эмират Улс 10 жилийн өмнө Арабын орнуудтай байгуулсан улс төрийн зөвшилцлөө зөрчиж, Израильтай харилцаа тогтоосон. Үүнээс өмнөхөн Египет, Иордан улс л Израильтай дипломат харилцаатай байсан Арабын орнуудын тоонд орж байсан юм. Израиль-Арабын Нэгдсэн Эмират Улс өнгөрсөн оны 9 дүгээр сард харилцаагаа хэвийн болгох гэрээ байгуулсны дараа хоёр улсын хооронд нислэг үйлдэх болсон. Мөн энэ оны 6 дугаар сард Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид Абу-Даби хотноо Израилийн шинэ ЭСЯ-аа ёслол төгөлдөр нээсэн байна. Харин 7 дугаар сард Тель-Авив хотноо АНЭУ-ын ЭСЯ нээгджээ.

Хоёр улс АНУ-ын төрийн тэргүүн асан Дональд Трампын зуучлалтайгаар дипломат харилцаа тогтоосон байна. Үүнээс гадна Бахрейн, Марокко, Судан улс Израильтай харилцаагаа хэвийн болгожээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Израилийн Ерөнхий сайд АНУЭУ-д айлчилсан анхны тэргүүн боллоо  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй