Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.03/

2014-06-03 06:47:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 3. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 6. Үнэг одтой, 8 цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Урам зориг дүүрэн, уйгагүй ажиллах хүслээр дүүрэн боловч ялихгүй хэл ам, зөрчилдөөн үүсч болох сар. Бусдад үнэлэгдэх, албан тушаал дэвшихэд нэг шат ахих ч олон нийтийн дунд таагүй байдал үүсгэж магадгүй. Зориуд цаг гарган агаар, байгалийн сайханд гарч стрессээ тайлан, урилга хүлээн авч олны дунд очсоноор баяр хөөрийг эдлэх болно.

 

 Үхрийн орд (4/20-5/20):  Тайван өдөр. Тохилог орчиндоо үлд. Ганцаараа байх нь яг одоо танд чухал байна. Хэрвээ та зугаа цэнгэл болон ажил төрөлд цаг бага зарцуулбал та аз жаргалтай тэнцвэрт байдалд илүү их цаг зарцуулж чадна. Амралт аялал зугаалга нь хамгийн түрүүнд байх бололтой. Хэрэв та аялалын агентлагт очвол хэдхэн цагийн дотор танд тохирсон зам чиглэлийг хэлж өгөх болно.

Ихрийн орд (5/21-6/21): Бухимдалтай өдөр. Эргэн тойрон, гэр бүлийн чинь хэмжээнд жижиг өөрчлөлтүүдийг хийснээр эмх замбараагүй байдлыг бий болгоно. Гэвч та уян хатан, тайван байдлаар хандсанаар жижиг зүйлийг уул овоо болгон томруулахгүй шийдвэрлэж чадна. Дотоод асуудал дээр ч, ажил төрлийн холбоон дээр хамтын ажиллагаа үр дүнтэй, эерэг хандлагатай байх болно.
 

Мэлхийн орд (6/22-7/22):  Өнөөдөр шалгалт өгөх, анкет бөглөх, шинэ ажил эхлэх, захиа бичих, утсаар ярих, өдөр тутмын үүрэг даалгавраа эрчимтэйгээр хийж дуусгахад сайн өдөр. Найзуудтайгаа холбогдож сүүлийн үеийн ажлуудынхаа орлоготой, зарлагатай талуудыг нь ярилцах уулзалт зохио. Танд таатай мэдрэмжийг төрүүлэх болно.

 

Арслангийн орд (7/23-8/22): Өнөөдөр гараг эрхэсийн нөлөө танд инээдийг бэлэглэж байна. Гэвч энэ өдрийг хайртай дотныхоо хүнтэйгээ өнгөрөөх нь амар тайван тааламжит байдлыг авчрах болно. Бага зэргийн хүндрэл бэрхшээлүүд тохиолдох боловч инээд хөөртэй, хошин шогийн мэдрэмжтэй байхад энэ зүйл дороо алга болох болно.

 

Охины орд (8/23-9/22): Азгүй өдөр. Аливаа үйл ажиллагаанд таагүй цаг үе. Эрэгтэйчүүд юу ч хийсэн бүтэлгүйтнэ. Хувь заяаны доог тохуунд тэвчээртэй байж амьдралын танд өгсөн зүйлд сэтгэл хангалуун бай. Өгөөмөр сэтгэл гаргаж бусдыг уучилж бай. Найз нөхөд ойр дотныхонд тань таны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа тул нинжин сэтгэлээр тэдэнд туслахыг од эрхэс зөвлөж байна.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Сонирхолтой өдөр. Өнөөдөржингөө хайр дурлал онцгой анхаарал татна. Зарим хүмүүс танд хайраа илчилж таны хайрыг татах ямар нэг онцгой зүйл хийх байх. Найзтай жинлүүрүүд нөхөрлөлөө үнэлэхүйц утга учир бүхий бяцхан бэлэг худалдаж авч найздаа өг. Урлаг таны дотоод сэтгэлийг тайвшруулна.


Хилэнцийн орд (10/23-11/21): Өглөөг өөртөө анхаарал тавихад зарцуул. Чухал уулзалт юмуу хуулийн уулзалтад бүхий л анхааралаа хандуул. Хэрвээ та оргилд хүрэхийг хүсч байвал бэлэн бай. Сансар огторгуйн сөрөг ажлын байр болон найзуудын дунд үл ойлголцол үүсгэх ба эв найрамдалыг сахих нь таны мөрөн дээр унах бололтой. Тиймээс хэн хэнд хэзээ юу хэлэв гэдгийг мэдэхийн тулд анхааралтай бай.

Нумын орд (11/22-12/21): Хоёрдмол өдөр. Сайхан харагдаж, сэтгэлийг чинь татсан хүнд дурлахаасаа бүү эргэлз. Тээнэгэлзэх хэрэгтэй. Зүрх хүчтэй цохилж, ирэх амралтын өдрөөр гайхам болзоонд явна гэдэгтээ итгэлтэй бай. Залуу эцэг эхчүүд нялх үрсдээ илүү их анхаарал тавих хэрэгтэй. Хамрын ханиад шуухинаа элбэг байгаа энэ үед гадны хүмүүсээс хүүхдээ аль болох хол байлга.

Матрын орд (12/22-1/19):  Болгоомжлох өдөр. Хайр дурлалын тал дээр танд ямар нэгэн асуудал байгаа бол та эрх чөлөөт байдал гэж чухам юу болох талаар сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй энэ шалтгааны улмаас биеэ даасан, юунд ч бууж өгдөггүй хүмүүс таныг соронзон мэт татаж та ч тэдэнтэй аль болох ойр байхыг эрмэлзэх байх. Гэхдээ битгий л өөрийгөө аюултай байдалд оруулчихаарай.
 

Хумхын орд (1/20-2/18): Энэ өдөр зорилгоо биелүүлэхэд од гapaгc эерэг нөлөөллөөр дэмжинэ. Cap энэ өдөр таны орд руу нүүж ирэн давталтыг эхлүүлж байна. Шинэ төсөл болон худалдаа наймаагаа эхлүүлэхэд тааламжтай цаг байна. Өөртөө итгэх байдал болон хувиа хичээх үзэл тань нэмэгдэнэ. Хэдийгээр таны хамтран ажиллагч өрөөний найз руу тань хүмүүс хэл амаар дайрч байсан ч та амиа бодсоор байх болно.

Загасны орд (2/19-3/20): Өнөө орой жинлүүрийн ордонд бүтэн сар тохиох ба энэ нь танд ч мөн мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Тэгэхээр хайрттайгаа хоёулхнаа сарны дор зоог барьж, нэг нэгэндээ сэтгэл зүрхээ нээх нь юунаас ч илүү чухал. Зарим загасныхан ажлын ачааллаас болоод өдөржингөө бухимдуу явах ч хайртынх нь халуун тэврэлт тэдний уур уцаарыг салхиар үлээх мэт л арилгачихна.

 


Өнөөдрийн зурхай /2014.06.03/  
Үзсэн: 1635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-06-03 11:54
зуны эхэн сар гарчихаад байхад юун хаврын илүү сар вэ
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-06-03 11:54
зуны эхэн сар гарчихаад байхад юун хаврын илүү сар вэ

Бидэнтэй нэгдээрэй