Шууд Chart

Элчин сайд Д.Гансүх Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2021-12-21 13:02:23

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Гансүх Ерөнхийлөгч М.Земанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ Монгол, Чехийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч М.Земан манай оронд айлчилснаа дурдаж, Монгол их сайхан орон байсныг дурсан Элчин сайдад ажлын амжилт хүсэв.


Элчин сайд Д.Гансүх Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй