
Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 4. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 6. Их морь одтой, 7 улаан мэнгэтэй улаан морь өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Од эрхэс таны бусадтай харилцах харилцаанд эергээр нөлөөлөх өдөр. Сэтгэлээ онгойтол ярихад туйлын тааламжтай цаг. Гэхдээ мэдрэмтгий байдалд үүнийг хийгээрэй. Хүүхдүүдийнхээ сурч боловсроход илүү анхаар. Таны амьдралын урам зориг их байна. Гэхдээ хэтэрхий олон юманд хуруу дүрэх гэсний хэрэггүй.
Үхрийн орд (4/20-5/20): Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагас танд яг л там шиг өнгөрөх болно. Худал хуурмагт идэгдсэн хүмүүсээс аль болох зайгаа барьж байх нь танд өлзийтэй. Таны сэтгэлийг сэргээх үр хүүхдүүдээ баярлуулах нь таны хувьд сэтгэлийн дарамтыг давах цорын ганц зам байх болно. Оройг аль болох ганцаараа байж ирээдүйгээ төлөвлө.
Ихрийн орд (5/21-6/21):Завгүй өдөр. Олон нийтийн уулзалт зөвлөгөө, сурталчилгааны ажилд хамрагдсан ихрийн ордныхон ажилдаа дуртай байх хэрэгтэй бөгөөд хүн бүрийг баяр хөөртэй байлгах аргыг олох хэрэгтэй. Үд дунд бизнесийн хамтрагч болон үйлчлүүлэгтэйгээ дипломат аргыг түлхүү ашиглаарай.
Мэлхийн орд (6/22-7/22): Хянуур байх өдөр. Өнөөдөр нэр нөлөө бүхий хүмүүстэй ярилцахад нэг талаар тэднээс асууж шалгаах, нөгөө талаас сайхан сэтгэгдэл төрүүлэхэд таатай өдөр. Сайтар тунгаан бодолгүйгээр гаргасан жижигхэн шийдвэр таны замыг өөрчилнө. Таны анхаарлыг сарниулах ямар ч шинэ зүйлийг бүү хий.
Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Таны байнга авахыг хүсдэг зүйлийг чинь санаанд оромгүй нэгэн бэлэглэх болно. Удаан хугацааны нөхөрлөл чинь хайр дурлал болж хувирна. Ганц бие арслангуудад олон хос болох хүн гарч ирнэ. Гэвч дотно харилцаанд орох гэж яарсны хэрэггүй.
Охины орд (8/23-9/22): Завгүй өдөр. Харилцаа холбоо тогтоох спортоор хичээллэх биеийн хүчний ямар ч ажилд таатай. Буд гарагийн хөдөлгөөн саарснаар санхүүгийн зарим нэг алдагдал хүлээж магадгүй. Та эд зүйл худалдан авна гэвэл гэнэтийн зарлага гарна. Ихээхэн цаг хүч зарах гэрийн ажлууд таныг хүлээж байна. Хүүхдүүд танаас илүү их анхаарал оролцоог шаардаж байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Болгоомжлох өдөр. Халуун нар хүйтэн бороо энэ бүгд танд нэлээд төвөг удах нь. Хүүхдүүд тань хөнгөхөн ханиад шуухнаа хүрсэн ч таны ажилд нэлээдгүй саад учруулна. Хайр дурлалын хувьд одтой байгаа хэдий ч хэр урт удаан хугацааны хайр вэ гэдэг нь жинлүүрүүдээс өөрсдөөс нь шалтгаална. Зүүд зөнтэй байх тул зүүдээ манаарай.
Хилэнцийн орд (10/23-11/21): Битгий мөрөөд. Одоо өөрийн боломжуудыг харж эхлэх цаг. Магадгүй та аялал, албан тушаалын өөрчлөлт, гадаадад ажиллах зэргийг хослуулж чадна. Энергиэр эмчлэх зэрэг сонин өвөрмөц эмчилгээний сонирхол таныг эртний эмчилгээний урлагыг судлахад дурлуулна. Зарим хүмүүс амьдралдаа юу тохиолдохыг мэдэхээр үзмэрчид очих бололтой. Ганцаардалд хийдэг ямар нэг зүйл танд ашигтай байна.
Нумын орд (11/22-12/21): Эрсдэлтэй өдөр. Жижиг сажиг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд бага зэрэг хэцүү байх болно. Гэхдээ боломжтой бол жижиг гэлтгүй бүхнийг төлөвлөж байсан нь дээр. Халдварт өвчнөөс сэргийлж амин дэм уу. Бие махбодод ашигтай витамин бүхий илчлэг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруулахын тулд шингэн юм их уу. Танд бага зэргийн амралт хэрэгтэй учраас сонгодог хөгжим сонсож үдшийг гэртээ өнгөрөө.
Матрын орд (12/22-1/19): Хянуур өдөр. Өчүүхэн жижиг зүйл ч таныг өнөөдөр өөртөө итгэлтэй байж, өөрийгөө үнэлэхэд хүргэх болно. Хийхээр төлөвлөсөн зүйлсээ хойш нь тавиад найз нөхөдтэйгээ өдрийг өнгөрөөхөд бэлэн бай. Бусадтай харьцах харьцаагаа ч сайжруулах хэрэгтэй. Та өөрийгөө эхний шугаманд тавьснаар л амжилтанд хүрэх болно гэдгийг бүү мартаарай. Эрүүл мэнддээ сайтар анхаарч амрах нь чухал.
Хумхын орд (1/20-2/18): Хүлээх өдөр. Хэрвээ та боломжтой бол энэ өдөр мэс засал хийлгэхээ хойшлуул. Cap хонины ордод байрласан байрлал таны эрүүл мэнд бие тэнхрэхэд удаашралыг авч ирэх нөлөөтэй. Үнэтэй эдлэл, электрон бараа худалдан авбал зааврыг нь үлдээ. Дараа нь хэрэг болж болзошгүй байна. Хэн нэгэн таныг урамшуулан таны нулимс болон гунигийг арилгана гэдгийг та мэдэрнэ.
Загасны орд (2/19-3/20): Сониуч өдөр. Өнөөдөр ямар нэгэн шинэ содон зүйл хийх нь таныг хаврын цэцэг шиг л сэргээнэ. Далайд завиар аялах ч юмуу ямар нэгэн шинэлэг зүйл бодож ол. Гэхдээ та өнөөдрийг өөртөө дүн шинжилгээ хийж өнгөрүүлэх хэрэгтэйг мартаж болохгүй. Магадгүй өөртөө сэтгэл дундуур байгаагаа мэдэрч болох ч бүгдийг засч болно.
Өнөөдрийн зурхай /2014.06.04/ | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.