Шууд Chart

“Чайна Медиа Групп” өндөр хурдны галт тэргэнд дэлхийн анхны 5G шууд дамжуулалтын студи нээлээ

2022-01-08 14:14:42

"Чайна Медиа Групп" пүрэв гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг олимп зохион байгуулагч Жанжиаку хоттой холбосон өндөр хурдны төмөр замын шугаман дээрх орчин үеийн шууд дамжуулалтын студийг нээлээ. Ингэснээр тус улс хамгийн сүүлийн үеийн технологийн олон салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байгаагаа олон улсад нотоллоо.

“5Жи дээр нэмэх нь 8К нэмэх нь хиймэл оюун ухаан” технологийн шинэлэг хэрэглээг өндөр хурдны төмөр зам дээр телевизээр шууд дамжуулах студиудыг нээснээр "Чайна Медиа Групп" 2022 оны олимпийг дээд зэргээр сурвалжлах амлалтаа биелүүлж байна.

2019 онд Хятадын анхны бие даасан өндөр хурдны төмөр зам болох Бээжин-Жанжиаку хурдны галт тэрэгний шугам ашиглалтад орсноор олимпийн хоёр бүс хоорондын аялах хугацаа 3 цаг гаруй байсныг 47 минут болгон бууруулжээ.

Ухаалаг галт тэрэгнүүд дотор утасгүй цэнэглэх гэрлийн ухаалаг тохируулга хийх боломжтой юм байна.

2022 оны өвлийн олимп болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Бээжин хотынхон наадам үзэхээ тэсэн ядан хүлээж байна. БНХАУ энэ наадмыг зохион байгуулснаар өвлийн спортод өөрийн байр сууриа бэхжүүлж, 300 сая үзэгчийг өвлийн спортын төрлөөр хичээллэхэд тусална гэж найдаж байна.

""Чайна Медиа Групп" Бээжингийн өвлийн олимпийн наадмыг сурталчлах, мэдээлэх, дамжуулахыг үргэлж эрхэм зорилго болгон авч ирсэн. Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг, том үүрэг хариуцлага" гэж тус группын Ерөнхийлөгч Шэнь Хайшионг гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Чайна Медиа Групп” өндөр хурдны галт тэргэнд дэлхийн анхны 5G шууд дамжуулалтын студи нээлээ   
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй