Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.05/

2014-06-05 08:08:25

Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 5. Пүрэв гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 7. Бага морь одтой, 6 цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.  Шүтэн барилдлага Төрөхүй. Наран  5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Ахимаг насны хүмүүс өнөөдөр лекц унших, амьдралын туршлагаа бусадтай хуваалцах нь тэдэнд эргээд залуу насны сайн сайхан зүйл нь нас нэмэн залуужуулах шиг л санагдана. Бясалгал мөргөл хийхийг хичээ. Хуучин бичиг дансаа цэгцлэн хэрэгтэйгээ авч хэрэггүйгээ устгах нь танд бас нэгэн төрлийн тархи амраах арга нь байх болно.

 

 Үхрийн орд (4/20-5/20):  Эерэг өдөр. Энэ өдрийн хандлага насны эцэст ядуу зүдүү бус амьдрахад туслана. Олон үхрийнхэн тансаг, аюулгүй байдлаасаа сэтгэл ханамж авна. Хэрвээ мөнгө танд мөрөөдлөө биелүүлэхэд тусалбал хязгааргүй аз жаргалтай байх болно. Материаллаг сайн сайхан байдал гэдэг бол зорилго бус харин нэр төртэй сайхан амьдрах хэрэгсэл юм.

Ихрийн орд (5/21-6/21):Ихрүүдэд энэ өдөр нэлээд хүнд байх нь. Дийлэнх нь ажил дээрч, амьдрал дээрч, эрүүл мэндээр ч тийм сайнгүй байх нь. Аливаа зүйлийн тунг хэтрүүлэх, илүү, нарийн байх, өөрийнхөө чадахаас илүү зүйлийг амлах зэрэгтээ анхаарал хандуул. Хэрвээ хугацаанд нь юмаа хийж чадахгүй бол хүлээж байгаа хүндээ хэл тэгэхгүй бол өөртөө хэтрүүлсэн ачаа үүрүүлэх нь таныг улам зовоох болно.

Мэлхийн орд (6/22-7/22):  Хүнд өдөр. Их олон зүйлд тогтоосон хэм хэмжээ чинь энэ өдрийг илүү нааштай болгоно. Танд саад болох санаандгүй зүйл, завсарлага гарна. Үүний дүнд та үл ойлголцол, саад тотгор, сааталтай тулгарна. Шийдэгдээгүй байсан гэрээ хэлэлцээрүүд бүгд нурж, эсвэл хойшлогдоно. Энэ хугацааг төлөвлөгөөнүүдээ болон амьдралын нөхцөл байдлаа эргэцүүлэн бодоход ашигла
 

Арслангийн орд (7/23-8/22): Зохион байгуулалт бүхий өдөр. Үнэхээр өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас залхаж байгаа бол энэ амтгүй зүйл дээр бага зэргийн давс нэмэх зорилгоор олон төрлийн сонирхолтой зүйлүүдийг төлөвлөгөөндөө оруулах юмуу ажил чинь таалагдахгүй байгаа бол ажлаа солих талаар бодож эхэл. Гэвч энэ байдалдаа няхуур хандан бүтээлч байдлаар сэтгээрэй.

Охины орд (8/23-9/22): Хоёрдмол шинжтэй өдөр. Өнөөдөр эхэлснээ дуусгахын тулд төлөвлөгөө зохиох орлогын шинэ эх үүсвэр эрж хайхад таатай өдөр. Энэ өдөр хувийн амьдралын зарим алдаагаа засах гайхалтай боломж гарна. Үдээс хойш хуучны найзуудтайгаа уулзах магадлалтай. Харин харуй бүрийгээр гадагш ганцаар явахгүй байхыг одод зөвлөж байна.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Нууцлаг өдөр. Хамгийн дотны хүнтэйгээ хамт байх цаг гаргаж,нууцаа хуваалц, өөрийн хүсэл мөрөөдлийн талаар нээлттэй,шударга ярилц. Ядаж л таны бүх хэрэгцээ нээгдэж байна гэдэгт итгэ. Өөр байхаас бүү ай. Хамгийн эрүүл нөхөрлөл бол ямар ч шүүмжлэл,ямар ч шийтгэлгүйгээр бие биенийхээ дотоод сэтгэлээр аялахыг зөвшөөрөх юм. Та нарын зарим нь нууцлаг хайртай учирсан бол өнөөдөр энэ бүхнээ ярилцахад таатай өдөр байна.

Хилэнцийн орд (10/23-11/21): Хурцадмал өдөр. Тэмцээн уралдаан нь таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Нууцлаг компани нэгдлүүдэд зориулсан төлөвлөгөө олон цагийн ажил, судалгаа,шаардах бололтой. Та бүх үйл ажиллагаанд өө хэлэхийн аргагүй гэдгээ нягтлахыг зөвлөе. Найздаа зээлүүлсэн мөнгө гомдолын эх үүсвэр болох бололтой. Өршөөл бол асуудлыг шийдэх хамгийн том эерэг арга юм.

Нумын орд (11/22-12/21): Бухимдалтай өдөр. Нумынхан тайван байхыг хичээ эсвэл бясалгалын хичээлд суусан ч болно шүү дээ. Хэрэв та нохойтой бол түүнээ салхилуулангаа өөрөө ч бас салхинд гар. Хэрвээ нохойгүй бол найзынхаа нохойг дагуулаад гарсан ч болно. Энергиэ хэрэгтэй зүйлд зөв зарцуулж, хүрнэ гэж зорьсон зорилгоо эцсийн байдлаар тодорхойлоорой.

Матрын орд (12/22-1/19): Хүлээцтэй өдөр. Эцсийн эцэст өөрөө өөртөө л үнэнч байх хэрэгтэй. Үзэж зочлоогүй газруудаараа аялж, шинэ содон юм харж үзэх нь таныг илүү эрч хүчтэй болгоно. Дотны хэн нэгэнтэйгээ хамт уулзалт зөвлөгөөн, үдэшлэг цэнгээнд явж сэтгэл санаагаа дээрдүүлэх хэрэгтэй. Бас шинэ найз нөхөдтэй ч болоод авахад гэмгүй шүү дээ.

Хумхын орд (1/20-2/18):

Энэ өдөр хүч чадлынхаа гэрт та байна. Хүрч ирэх бүх боломжинд бэлтгэлтэй бай. Шинэ санаа тань хүчтэй байна. Том зүйл дээр яаруу шийд гаргах нь түүний төгсгөл. Энэ нь таныг сандраан, сэтгэлийг тань зовооно гэсэн үг. Харин аль хэдийнэ биелүүлсэн үүргээ зөв байсан гэдэгт итгэлтэй бай.

Загасны орд (2/19-3/20): Эерэг өдөр. Өнөөдөр юу ч хийсэн байсан та бага насныхаа дурсамжуудыг өөрийн мэдэлгүй сэргээж, өнгөрсөнд харамсах болно. Хэдий гашуун ч тэдгээр нь таны амьдралын туршлага юм. Юунд ч харамсах хэрэггүй. Тухайн нөхцөл байдалд та чадах бүхнээ л хийсэн гэдгийг бүү март. Зүгээр л одоо цагийг үнэл. Байх ёстойгоороо бай. Шинээр эцэг эх болох гэж байгаа загасныхан нялх үрээ хүлээн авахад бэлдээрэй. Амьдрал дөнгөж л эхэлж байна.

 


Өнөөдрийн зурхай /2014.06.05/  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй