Шууд Chart

С.Цогтсайхан агсны хөшөө дурсгалын цогцолбор сүндэрлэнэ

2014-06-05 10:39:44

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлч, хөгжмийн зохиолч С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөг Булган аймгийн Булган суманд босгохоор болжээ. Энэхүү ажлыг Булган аймгийн Ардчилсан холбооны анхдагчид 2010 оноос санаачилснаар зураг төсөл, газрын асуудал нь шийдэгдсэн байна.   

Хөшөөний зураг төсөл, макетийг 1989 оны 12 дугаар сарын 10-ны хүйтэн жавар, салхитай өдөр дуулж байх үеийн түүхэн зургаас нь гаргажээ. Хөшөөний суурийн дээд голд МоАХ-ны анхны тэмдэг болон түүний хоёр тал руу далавчлан намирах хадган дээр дууны давалгааг дэмжин босож буй хүмүүсийн дүрсийг илэрхийлжээ. Тэмдгийн доор “Хонхны дуу”-ны үгийг бүрэн эхээр нь МоАХ-ны тэмдгийн хамт алталсан үсгээр бичих аж. Уг хөшөө нь суурийн хамт 7.3 метр өндөртэй.

Зохион байгуулах ажлын хэсгийнхний зүгээс МоАХ-ны гишүүд, дэмжигчдээс журмын нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж сэтгэлийн хандив өргөхийг уриалж, хандивын аян өрнүүлээд байна. 



С.Цогтсайхан агсны хөшөө дурсгалын цогцолбор сүндэрлэнэ  
Үзсэн: 3643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-06 15:16
"Хонхны дуу "-г сонсоогүй хүн гэж байна уу? Хонхны дуу биднийг сэрээсэн болохоор С.Цогтсайхан агсанд зориулсан хөшөө босгох нь зүйн хэрэг. Бид юуны төлөө ардчилсан хувьсгал хийсэн билээ гэдгийг сануулж байг.
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2014-06-09 11:25
ое ямар мангар юм бэ би л лав танхгүй хүн байна яах гэж хөшөө барих гээд байгаа юм болоо сайн зохиол бичдэг байлаа ч тэрийг нь хүн мэдэхгүй бол юун хөшөө вэ
203.169.54.xxx [203.169.54.xxx] 2014-06-05 10:57
Бичсэн мэдээгээ уншдаа. Чадваргүй эргүү юм нууд ийм утга найруулгагүй юм бичиж байгаа ш дээ

Бидэнтэй нэгдээрэй