Шууд Chart

Борис Жонсон хөл хорионы үеэр үдэшлэг зохион байгуулснаа хүлээж, уучлал гуйлаа

2022-01-15 12:08:27

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Даунинг-стрит дэх оффистоо очиж согтууруулах ундаатай  үдэшлэгт оролцсон гэдгээ өчигдөр хүлээн зөвшөөрлөө. Гэвч тэрбээр энэ үйлдлээ цар тахлын үед хүчин чармайлт гарган ажилласан ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх үүднээс гэж тайлбарласан юм. Энэ асуудалд ганц Ерөнхий сайд Борис Жонсон ч биш түүний хамтран зүтгэгч нар ч оролцоод байна. Борис Жонсон хөл хорионы үеэр ийм үдэшлэг хийсэн нь ард түмнийхээ болон олон улс төрчдийн эсэргүүцэлтэй тулж түүнийг огцруулах эсэх асуудал хөндөгдөөд байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон:Ноён Парламентын даргаа, би яг одоо уучлалт гуйхыг хүсч байна. Сүүлийн 18 сарын хугацаанд цар тахлын улмаас олон хүн золиослогдож, сая сая хүн гашуудаж байхад, Даунинг стрийтэд дүрэм гаргадаг бид өөрсдөө үүнийгээ дагаагүйдээ маш их харамсаж байна. Ард түмэн надад болон миний удирдаж байгаа Засгийн газарт бухимдаж байгааг мэдэж байна. Би маш том алдаа гаргажээ, мөн хариуцлагаа хүлээх ёстой.  Би 5 дугаар сарын 25-ны өдөр ажилтнууддаа талархал илэрхийлсэн, энэ бол ажлын арга хэмжээ гэж бодож байсан. Гэхдээ тэдэнд өөр аргаар талархал илэрхийлэх байжээ. Цар тахлын улмаас хайртай хүмүүстэйгээ уулзаж чадаагүй зовж шаналсан олон хүнээс, би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэв.

Ерөнхий сайдын ахлах туслах 100 орчим хүнд цахим шуудангаар дээрх үдэшлэгийг урилгыг илгээсэн байна. Тухайн үед Их  Британид  хөл хорионы дэглэм мөрдөгдөж байсан юм. Тодруулбал, Энэ үеэр иргэдийг гэрээс гарч, гадуур зугаалж, нэгээс олон хүнтэй уулзахыг хориглосон байжээ.

Консерватив намын зарим гишүүн хэрвээ энэхүү шуугианыг дарж чадахгүй бол Борис Жонсон огцрох ёстой гэсэн байр суурьтай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Борис Жонсон хөл хорионы үеэр үдэшлэг зохион байгуулснаа хүлээж, уучлал гуйлаа  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй