Шууд Chart

Хонконг коронавирусний халдварын тав дахь давлагаанд өртөв

2022-01-15 12:51:04

Энэ арга хэмжээ нь Хонконгод коронавирусний тав дахь давлагаа эхэлсэнтэй холбоотой юм.

Коронавирусний гоц халдварт “Омикрон” хувилбарын тархалт улам эрчимжсээр байна. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлын авч байгаа уг арга хэмжээ нь энэ сарын 16-наас эхэлж 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлаар “А” ангилалд багтсан улсуудын зорчигчдыг дамжин өнгөрүүлэхгүй. Харин эрсдэлт бүлэгт ОХУ, АНУ, Япон, Их Британи, Канад, Австрали тэргүүтэй 150 орчим улс багтжээ. Эдгээр улсууд нь “Омикрон” хувилбарын 1-ээс дээш тохиолдол бүртгэгдсэн улс орон юм. Харин бусад  ангилал буюу транзит хийж болох улсуудад БНХАУ-аас гадна Тайвань зэрэг бүс нутгаас ирсэн зорчигчид багтаж байна.  Гэхдээ арга хэмжээ хэрэгжих эхлэх үед бүс нутгуудын халдварын  хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг хянан үзэх юм. Хонконг одоогоор “Омикрон” хувилбарын тархалттай холбоотой коронавирусний халдварын тав дахь давлагаанд өртөж байна. Одоогоор тус бүс нутагт энэ сарын 7-ноос хойш спорт, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудыг 14 хоногийн хугацаатай хаагаад байгаа юм. Мөн “Омикрон” хувилбар бүртгэгдсэний дараа цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг баасан гарагаас эхлэн хааж, хоёрдугаар сарын эхний долоо хоног буюу сар шинийн баярыг дуустал амрааж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонконг коронавирусний халдварын тав дахь давлагаанд өртөв  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй