Шууд Chart

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчлахаар төлөвлөж байна

2022-01-15 13:56:19

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх хоёр, гурван сарын дотор Япон улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ Токиотой яриа хэлэлцээг илүү бодитой, нээлттэй болгохоор шийдсэн тухай баасан гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдэгдлийнхээ үеэр хэлжээ. Мөн тэрбээр уулзалтаар хоёр орны харилцаа, тэр дундаа эдийн засгийн харилцаа сайжирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Япон, ОХУ хоёр дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа энхийн гэрээ байгуулаагүй байна. Японы эзэмшиж байгаа ОХУ-ын эзэмшилд байсан дөрвөн арал хоёр орны хооронд үүссэн гол асуудал болоод байна.

Японы засгийн газар эдгээр арлыг тус улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтаар хийх гэрээнд хоёр орны өнөөгийн харилцааг бүрэн тусгаж, хөгжлийн шинэ хэтийн төлөвийг нээх ёстой. Мөн нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцээнд оруулах ёсгүй гэдгийг онцоллоо.

Түүний айлчлал хоёр орны улс төрийн бүрэн хэмжээний яриа хэлэлцээг эхлүүлэх эсэхэд анхаарал хандуулж байна. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчлахаар төлөвлөж байна  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй