Шууд Chart

Посарогийн шижир алтны нууц

2014-06-05 12:30:30

Индианчуудын домогт, Ингагийн эзэнт улс бол нэг алтны улс байсан гэж гардаг байна. 1532 оны есдүгээр сард, Испанийн колончлогч Посаро 160 цэрэг авч далайн түвшнээс 3500 метр өндөр Андисийн нурууг давж, өвропчууд угаас хүрч байгаагүй энэ оронд явж хүрчээ. Ингагийн гол суурин болох Кашмаркаг хулжин зальтай Посаро тооцоолон довтолж цохиод, Ингагийн эзэн ван Атварпаг олзолж, дараа нь ингачуудаас шижир алт болон цалин цагаан мөнгөөр олзонд орсон Атварпагийн өргөөг дүүргэхийг шаарджээ.

Өөрийнхөө эзэн дээдсээ худалдан авахаар ингачууд нийт 13265 фут шижир алт болон 26000 фут цалин цагаан мөнгөөр төлбөр хийсэн байна. Дараа нь Посаро харин амласнаасаа буцаж Ингагийн энэ эзэн ванг алсан ажээ. Түүхэнд хамгийн сүүлчийн Ингагийн эзэнт төрийн эзэн ван Атварпа цаазын тавцнаа гарахдаа нарны бурханд хандаж колончлогчдод аймшигт хараал хийжээ. Тэгээд хараал нь биелж, түрэмгийлэгчид бузар олзоо булаалдаж дотроо алалдаад эцэстээ бараг бүх удирдагчид нь түүний дотор Посаро өөрөө алагдаж, гянданд суух нь суусан гэдэг. Хүн гайхмаар тэр их хэмжээний Ингагийн эд эрдэнэс эцэстээ хааш нь ч юм алга болжээ.

Зарим хүн тэдгээр шижир алт болон Атварпагийн хүүрийг ингачууд буцааж аваад нууж далдалсан, нуусан газар нь өнөөгийн Эквадорын Рианганад ууланд байх ёстой гэдэг байна. Маш олон эрдэнэсийн эрэлчид амь насны аюул түгшүүрийг омтгойрон Рианганадын бүс нутагт хүрч эрдэнэсийн санг эрж хайсан боловч энэ намгаар бүрхэгдсэн, хорт могой зэрлэг амьтад сүлжилдсэн нутагт тоо томшгүй эрдэнэсийн эрэлчид очоод тэндээс эргэж ирээгүй гэдэг. 


Посарогийн шижир алтны нууц  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй