
Казахстанд өнгөрсөн долоо хоногт болсон иргэдийн засгийн газрын эсрэг томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын улмаас 225 хүн амиа алдсан гэж тус улсын прокурор мэдэгдлээ.
Тэдний дийлэнх нь жагсагчид гэж таамаглаж байгаа ч амиа алдагсдын дунд аюулгүй байдлын хүчний 19 ажилтан байсан гэж бямба гарагт прокурорууд мэдэгдлээ. Мөн жагсаалд оролцсон 4300 гаруй хүн шархадсан гэх мэдээлэл байна.
Сануулахад, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал 1 дүгээр сарын 2-нд эхэлсэн ч түүнээс хойш Казахстаны хамгийн том хот Алматы зэрэг улс даяар жагсаал тархсан юм. Засгийн газар эдгээр хөдөлгөөнүүдийг терроризмын үйлдэл гэж нэрлэж, хяналтдаа байлгахыг оролдсон.
Орон нутгийн хэвлэлүүд нэгдүгээр сарын 9-нд 164 хүн амиа алдсан гэж мэдээлсэн ч эрх баригчид үүнийг үгүйсгэсэн юм. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев засгийн газрынхаа буруу үйл ажиллагааны үр дүнд амь насаа алдсан олон хохирогчдын улмаас олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртөж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна.
Казахстаны засгийн газрын хүсэлтээр илгээсэн ОХУ тэргүүтэй хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын цэргийн эвсэл өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн цэргүүдээ эргүүлэн татаж эхэлсэн байна.
Казахстаны прокурор эсэргүүцлийн жагсаалын үеэр 225 хүн нас барсан гэж мэдэгдлээ | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.