Шууд Chart

Эмч, ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна

2022-01-17 12:45:03

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, ковидын эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын багийг байгуулсан.

Ажлын баг ХӨСҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн эмч, ажилтан, өвчтөнүүдтэй ням гарагт уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Ажлын багийнхны дүгнэлтээр “Ковид-19” болон "омикрон" хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч, ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна. 


Эмч, ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй