
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай болон Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ.
Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд нэр дэвшигч Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1995 онд 10-н жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн.
- 1999 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.
- 2002-2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академийг "Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэшил"-ээр суралцсан.
- 2010 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүхийн ухааны боловсролын магистр зэргээр төгссөн.
- 2013 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуульд Улс төрийн судлалын докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1999-2001 онд Эксэл Трэвел ХХК
- 2001-2003 онд Эйрлинк ХХК-ийн Ерөнхий менежер
- 2003-2007 онд Силк Роуд ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2007-2010 онд Эйр Тикет ХХК үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2010-2011 онд "JCI Монгол"-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд НАМЗХ-ны УЗ гишүүн, Дотоод протокол хариуцсан дарга
- 2012-2015 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2015.01-2015.06 сар Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
- 2015-2016 онд МХЕГ-ын Дэд дарга
- 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
- 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
- 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
- 2019-2020.08 Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
- 2020.08 сараас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг танилцууллаа | ||
Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055