Шууд Chart

Европын парламентын тэргүүнээр Роберта Мецола сонгогдлоо

2022-01-19 14:11:07

Мальта улсын баруун төвийн үзэлтэй улс төрч Роберта Мецола европарламентын даргаар сонгогдлоо. Тэрбээр 2020 оноос хойш Европын парламентын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд мягмар гарагт болсон санал хураалтаар бүлгийн 705 гишүүний 458 нь дэмжлэг авчээ.

Ийнхүү түүний хувьд уг албан тушаалд сонгогдож байгаа гуравдахь эмэгтэй болж байна. Роберта Мецола 1999 оноос хойш  парламентын даргын албыг хашсан анхны эмэгтэй болж байгаа  юм. Европын парламентын дарга Давид Сассоли өнгөрсөн долоо хоногт 65 насандаа дархлааны тогтолцооны үйл ажиллагаа доголдсоны улмаас ноцтой хүндрэл гарч, нас барсан юм.

Харин шинэ дарга сонгогсдоны дараа Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, "Таны шаргуу хөдөлмөр, тууштай байдал нь бид бүгдэд урам зориг өгсөн. Бид Европын холбоог сэргээх, ногоон, дижитал, гэрэлт  Европын ирээдүйн төлөө нягт хамтран ажиллах болно" гэж твиттер хуудсандаа бичжээ. Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен тусгаарлалтад байгаа учраас парламентын хуралдаанд оролцож чадаагүй байна.

Харин Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель, "Европын парламентын шинэ ерөнхийлөгч болсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Европын парламент бол манай Европын ардчиллын цохилох зүрх юм. Эрхэм Роберта тантай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэж мэдэгджээ.

Мягмар гарагт болсон энэхүү сонгуулийн дүн харин парламентын зүүн төвийн үзэл баримтлалтай гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Тэдний төлөөлөл Европын залуу ногоонтнуудын холбооноос твиттер хуудсандаа "Энэ бол ахиц дэвшил биш" гэж бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын парламентын тэргүүнээр Роберта Мецола сонгогдлоо  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй