Шууд Chart

АНУ-ын агаарын тээврийн компаниуд 5G сүлжээг нэвтрүүлэхийг хойшлуулах хүсэлт гаргалаа

2022-01-19 14:27:40

АНУ-ын үндэсний агаарын тээврийн компаниуд, томоохон нисэх буудлуудын ойролцоо 5G технологийг нэвтрүүлэх нь  эдийн засгийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг анхаарууллаа. Тус компанийн удирдлагууд 5G сүлжээг нэвтрүүлэхийг хойшлуулах ёстой гэж үзэж байгаа аж.

АНУ-ын үндэсний агаарын тээврийн 10 компанийн удирдлага 5G сүлжээг нэвтрүүлэх ажлаа дахин хойшлуулах Жо.Байдены засаг захиргаанаас хүслээ. АНУ-ын нисэх онгоцны буудлуудад 5G сүлжээ ашиглалтад орсноор, нисгэгчид,  үзэгдэх орчин багатай нөхцөлд аюулгүй буулт чадахгүйд хүрнэ. Учир нь онгоц газардах хүртэл зайг хэмжигч багажуудын үйл ажиллагаа доголдоно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Оны өмнө яг ийм мэдэгдлийг Бойнг, болон бусад онгоц үйлдвэрлэгч компаниудын гүйцэтгэх захирлууд хийснээр, энэ сарын 5-нд төлөвлөгөө ёсоор 5G сүлжээ нэвтрүүлэх ажлыг 14 хоног хойшлуулах тохиролцоонд хүрч байсан юм. Тэгвэл тохиролцоонд хүрсэн 14 хоногийн хугацаа дуусч, дахин хойшлуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Нисэхийн салбарынхны хийсэн  дүн шинжилгээгээр нисэх буудлуудын ойролцоо 5G сүлжээг нэвтрүүлбэл  жил бүр олон мянган нислэг хойшлогдохоос гадна, нислэгийн чиглэлийг өөр тийшээ эргүүлэхэд хүргэх юм. 

АНУ-ын агаарын тээврийн компаниудын төлөөллүүд, “Зорчигч болон ачаа тээврийн үйл ажиллагаа, манай ажиллах хүчин болон эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцоолж баршгүй их" гэж бичжээ. Шулуухан хэлэхэд АНУ-ын гадаад худалдаа зогсонги байдалд орно гэж онцолжээ. Уг захидалд агаарын тээврийн компаниуд болон харилцаа холбооны салбарын хоорондын яриа хэлэлцээ үргэлжилж байна гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын агаарын тээврийн компаниуд 5G сүлжээг нэвтрүүлэхийг хойшлуулах хүсэлт гаргалаа   
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй