Шууд Chart

Тамхи татдаг COVID-19-тэй өвчтөнүүдийн шинж тэмдгийн ачаалал тамхи татдаггүй хүмүүсийнхээс илүү байдаг

2022-01-19 14:41:15

"Анхан шатны тусламж үйлчилгээ ба олон нийтийн эрүүл мэнд" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар коронавирусын халдвар авсан электрон тамхи хэрэглэгчид халдвар авсан бусад тамхи татдаггүй хүмүүсээс илүү COVID-19 шинж тэмдэг илрэх магадлалтай байна.

Судлаачид 289 VAPE хэрэглэгчийг тамхи татдаггүй,  ижил насны, хүйсийн 1,445 хүнтэй харьцуулсан бөгөөд бүгд ПГУ-ын шинжилгээгээр коронавирусын шинжилгээ “+” гарсан байна.

Халдвар авсан тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулж  бусад эрсдэлт хүчин зүйлсийг тооцсоны дараа халдвар авсан хүмүүсийг харьцуулахад:

-Цээжээр өвдөх ( Vape хэрэгчдэд16% /

 хэрэглээгүй хүмүүст-10%)

-Жихүүдэс хүрэх (25% /19%)

-Бие өвдөх (39% /32%)

-Толгой өвдөх (49% эсрэг 41%)

-Үнэр амтлах асуудал (37% /30%)

-Бөөлжих/хэвлийн өвдөлт (16% / 10%)

-Суулгалт (16% /10%)

-Толгой эргэх (16%/ 9%)

"Бидний судалгаа нь тамхи татдаг COVID-19-тэй өвчтөнүүдийн шинж тэмдгийн ачаалал тамхи татдаггүй хүмүүсийнхээс илүү байгааг тодорхой харуулж байна" гэж  Миннесота муж улсын Рочестер хотын Майо клиникийн доктор Роберт Вассалло  мэдэгдэв. гэж Вассалло болон түүний хамтрагчид үзэж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв


Тамхи татдаг COVID-19-тэй өвчтөнүүдийн шинж тэмдгийн ачаалал тамхи татдаггүй хүмүүсийнхээс илүү байдаг  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй