Шууд Chart

Европын эмийн агентлаг дархлаа муутай хүмүүст “дөрөв дэх” тунг зөвшөөрлөө

2022-01-19 15:34:01

Европын Эмийн агентлагаас коронавирусний эсрэг дархлаа султай хүмүүст коронавирусний эсрэг дөрөвдөгч тунг хийхийг зөвшөөрлөө.  Харин Европын холбооны нийт хүн амд хоёр дахь удаагаа вакцин хийхийг санал болгохгүй, энэ талаар судлагдсан бүрэн мэдээлэл алга гэж гэж мэдэгджээ.

Тодруулбал, "Европын эмийн агентлагийн Амстердамд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Бидэнд коронавирусний  эсрэг дөрөвдөгч тун вакцины үр дүнтэй байдал, үнэхээр шаардлагатай  эсэх дээр эмнэлзүйн болон практик мэдээлэл хараахан байхгүй байна. Иймд бид мэдээллийг хүлээн авч, судалсны дараа зохих шийдвэр гаргах боломжтой болно.  Гэхдээ гурван удаа вакцин хийлгэсэн ч, дархлааны систем нь маш сул хүмүүст 4 дэх тунг нэмэлт хийх боломжтой гэж дүгнэж байна. Гэвч энэ нь Европын холбооны нийт хүн амд хамаарахгүй" гэж дурдлаа.

Үүний зэрэгцээ Европын эмийн агентлагаас богино  хугацаанд нэмэлт тунг давтан авах нь аюултай гэж үзсээр байгаа. Ийм схемээр явах нь эсрэг биеийн тоог бууруулж, бие мах бодийн хамгаалалтыг сулруулдаг байх магадлалтай гэж үзжээ. Коронавирусний эсрэг вакцины 4 дэх тунг одоогоор зөвшөөрсөн цөөхөн улс байна. Омикрон хувилбарын хурдацтай тархалтаас үүдэн, 4 дэх тунгийн дархлаажуулалтыг хамгийн анх Израиль улс эхлүүлсэн бол, хамгийн сүүлд Чили улс зөвшөөрсөн юм.

Дөрөв дэх тунг зөвшөөрсөн Израиль, Чили улсуудаас гадна АНУ-ын баруун Виржиниа муж мөн манай улс сайн дурын үүднээс 4 дэх тунг зөвшөөрөөд байгаа. АНУ-ын хувьд Омикрон хувилбарын халдвар маш хурдтай тархаж эмнэлгийн ачааллаа дийлэхээ болиод байгаа аж. Тэгвэл үүнтэй холбоотойгоор АНУ-ын баруун Виржина 4 дэх тунг зөвшөөрсөн анхны муж болоод болсон юм. Харин Турк улс БНХАУ-ын Sinovac Biotech-ийн үйлдвэрлэсэн CoronaVac-ийн хоёр тунг хийлгэсэн хүмүүст Pfizer- BioNTech вакцины хоёр тунг хийлгэхийг санал болгоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын эмийн агентлаг дархлаа муутай хүмүүст “дөрөв дэх” тунг зөвшөөрлөө  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй