Шууд Chart

ЗГ: Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлажээ

2022-01-19 16:10:03

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна.

Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байна гэж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.


ЗГ: Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлажээ  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мөнх эрдэнэ [127.0.0.xxx] 2024-04-16 19:52
Мөнх эрдэнэ утас 99803977
Мөнх эрдэнэ [127.0.0.xxx] 2024-04-16 19:47
Монгол Улсын ЗГ-аас Энэ төслийн санхүүжилтийг Энэхүү төсөлд хүрэлцэхүйц байгалийн алтны орд газар. Дундаж үзүүлэлтээр 800 мянган хүний Амьдралын төлөө Монгол Улсын ЗГ-ын Газар болон Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ. Тангараг өргөн ажиллах болно оо. БНМАУ-ынхаа ЗГ-аас хүсэж байгаа сүүлчийн минь хүсэл.
Мөнх эрдэнэ [127.0.0.xxx] 2024-04-16 19:37
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд Их Хурлын дарга Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая аа. Би иргэн Мөнхэрдэнэ гэдэг хүн байна аа. Иргэн миний бие 2004 оноос 2024 он хүртэл Нэг ч өдөр амралтгүй тасралтгүй ажилласан. Үүнийгээ эрдэм болгож энэхүү ажлаасаа маш их туршлага өөртөө цуглуулж авсан. Миний хувьд энэхүү мэргэжлээ эх орондоо зөв зүйтэй ашиглаж улс эх орондоо Хийж бүтээх цаг нь болсон гэж би хувьдаа үзэж байна аа. Миний өөрийн төсөл маань 3 үе шатлалтайгаар хэрэгжүүлэх боломжтой юм. 1 дүгээрт ногоон байгууламж 2 дугаарт аймаг. Тус бүрд их дээд сургуулиудыг барьж байгуулах. 3 дугаарт хүн бүрийн эрүүл мэндийг анхааран Сегмент гарган ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна аа. Монгол Улсын ЗГ-аас үүнийг дэмжсэн тохиолдолд. Улаанбаатар хотын хүн амын 67% нь орон нутгийг. Орон нутгийг зорих болно оо. Мөн түүнчлэн Хүний өвчлөлийн индекс нь 28%-аар буурна. Эхний ээлжид Хүүхэд бүр аав ээж, эцэг эх, хараа хяналттай. Сурч Боловсорон

Бидэнтэй нэгдээрэй