
Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 8. Харцага одтой, 5 шар мэнгэтэй шар бич өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 2 цаг 30 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Болгоомжлох өдөр. Зохисгүй хайрын явдал, хууль бус үйл ажиллагаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэрэгт бүү оролц. Ирээдүйгээ хамгаал. Зарим хониныхон хуримтлагдсан их ажилд дарагдаж магадгүй. Ажил амралтаа тааруулж биеийн дархлаагаа сайжруул. Явганаас гэмтэх аваар осолд орох магадлал өндөр байгаа тул гадуурх ажлаа түр хойшлуулахыг одод анхааруулж байна
Үхрийн орд (4/20-5/20): Хянуур өдөр. Гадаад оронд ажиллах боломж гарч ирнэ. Түүнийг алдаж болохгүй бөгөөд амьдралыг тань сайн тал руу нь эргүүлэх болно. Энэ нь танд ажил, амьдралын мөн түүнчлэн хэлний боловсрол зэрэгт үнэлүүштэй чадварыг өгөх болно. Ганц бие эрчүүд гоонь амьдралдаа цэг тавихад тааламжтай цаг үе гэдгийг сана.
Ихрийн орд (5/21-6/21): Таатай өдөр. Ихрүүд даргадаа эгзэгийг нь тааруулж байгаад цалингаа нэмэгдүүлэх талаар санал тавьбал эерэг хариултыг хүлээн авах болно. Та өөрийгөө илүү хариуцлагатай ажлыг хийж чадна гэдгээ мэдэж байгаа. Тиймээс хүн болгоны нүдэнд харагдах хүчин чармайлтыг гарга.
Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Энэ өглөө танай гэрт үгээр гаргаж хэлээгүй дургүйцэл далдуур буцалж байна. Егөөдсөн үг чулуудалцаж, эсвэл дүнсийсэн нам гүм байдалд тэвчиж сууснаас зүгээр л ярилц. Тэгвэл ямар хурдан асуудлыг шийдэж, бүх зүйл нээлттэй байгааг хараад гайхах болно. Айдас заримдаа нууцлаг зан аашийн гол шалтгаан болдог. Гэхдээ заримдаа айдас үндэслэлгүй байдаг.
Арслангийн орд (7/23-8/22): Тэмүүлэлтэй өдөр. Ойрын үед холбогдоогүй хамаатан садан гэр бүлийнхээ хүмүүстэйгээ холбоо барь. Дарамттай бүх зүйлийг мартан өөрийнхөө амьдралын бүхий л сайн сайхан зүйлийг бод. Хайр дурлал ойрхон байна. Гэнэтийн санал ирж болзошгүй. Аливаа зүйлийн үр бүтээлтэй байх үеийг хүлээх хэрэгтэй. Илүү зүйлд цагаа зарцуулахаас сэргийл. Санхүүгийн ашиг харагдаж байна.
Охины орд (8/23-9/22): Ачаалалтай хоёрдмол өдөр. Олон зүйлд таны амьдралын өнөөгийн байр суурийг үндсээр нь өөрчлөх гэнэтийн мэдээ хүлээн авч магадгүй. Чанд дипломатч зан хувийн болон ажил хэргийн харилцаа холбоонд таны туслагч байх ёстой. Спортоор хичээллэх ямар нэг биеийн хүчний ажил хийхэд тааламжтай өдөр.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хянуур өдөр. Зарим үед өөрчлөлт яг л амралт шиг сайн чөлөөтэй байдаг хөдөлгөөнд орох гэсэн хүсэл чинь таныг аяллын компани руу юм уу эсвэл үл хөдлөх хөрөнгийн газар луу хөтөлнө. Шинэ байр сууц сонгохдоо өөрийнхөө хүсч байгаа амьдралын хэв маягаа эргэж нэг бодоорой.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хоёрдмол өдөр. Өчигдрийн явдлаас үүссэн шарталт нь таны оюун ухааныг балартуулж болох ба мөрөөдөл болон бүтэшгүй сэтгэгдэл үлдээх болно. Өдрийн эхний хагаст таны сэтгэл санаа түгшүүртэй хүндхэн байх нь. Харин дотны хэн нэгний санаачилсан зүйл нь таны сэтгэл санааг сэргээгээд зогсохгүй цаашид итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Эртхэн амарч сэтгэл санаагаа цэгцэл
Нумын орд (11/22-12/21): Нумынханы сэтгэл дотор өвлийн тас хийсэн жавар хайраад өнгөрнө. Юмс хүссэнээр чинь болохгүй бол танд таагүй мэдрэмж төрөх байх. Тиймээс онц шаардлагагүй зүйлд цагаа дэмий үрэх хэрэггүй. Хийх ажлаа зөв төлөвлөж, цагаа зөв зохистой зохицуулах нь чухал. Амт шимттэй хоол идэж, итгэлт нөхөдтэйгээ элдвийг хүүрнэж амрах нь таны сэтгэлийг сэргээнэ. Уралдаж эсвэл яарч хийсэн ажил бүтэлгүйтэлд эсвэл стресст хүргэдэг.
Матрын орд (12/22-1/19): Тайван өдөр. Өглөө босонгуутаа амьсгалын дасгал хийж, орой унтахдаа бага зэрэг бясалгал хийх нь таны эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй, сэтгэлийг чинь ч сэргээнэ. Амралтын өдрөөр хаашаа ч юм салхинд гарах тухай бодож, ирэх долоо хоногийг шинээр эхлэхэд өөрийгөө бэлд.
Хумхын орд (1/20-2/18): Энэ өдөр гүн гүнзгий бодлогошрол таныг хүчтэй эзэмдэнэ. Хүн болгоны хэрэгжүүлдэг төслийг хийх нь танд магадгүй дайн тулааныг авч ирнэ. Ганцаараа үүрэг даалгаварыг гүйцэтгэснээс багаар ажиллахад дөхөмтэй. Хэрэв хэн нэгнийг урмаар тэтгэвэл та шагналаа амсана гэдгийг санаарай. Зорилготой байж байгаад амжилтанд хүрсэн хүмүүс харин таныг энэ өдөр зоригжуулан урамшуулна.
Загасны орд (2/19-3/20): Хүнд өдөр. Хэдэн долоо хоногийн өмнө эхэлсэн төсөл төлөвлөгөө чинь тодорхойгүй шалтгаанаар зогсонги байдалд орох ба хэрэв та анхааралтай байж чадвал бүхнийг байх ёстой байранд нь оруулж чадна. Өөртөө ч бусдад ч чухал хэрэгцээтэй зүйлийг бүү март. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт амжилт олох магадлалтай байна.
Өнөөдрийн зурхай /2014.06.06/ | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.