Шууд Chart

АНУ ирэх сараас 5 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулах төлөвтэй байна

2022-01-21 11:14:23

АНУ ирэх хоёрдугаар сараас эхлэн 5 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлэх төлөвтэй байна гэж Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи мэдэгдлээ.

Гэхдээ Файзер компанийн эмнэлзүйн туршилтаар 2-оос 4 настай хүүхдүүдэд коронавирусний эсрэг вакцины хоёр тунг хийхэд хангалттай дархлаа тогтоогүй байна. Тиймээс одоо явагдаж байгаа туршилт амжилттай болбол 5 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлэх хүсэлтээ АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газарт өгнө гэлээ. Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх доктор Энтони Фаучи мэдэгдэхдээ, "Ирэх сарын дотор хүүхдүүдийг вакцинжуулна гэж найдаж байна гэж мэдэгдлээ.

Мөн файзер компанийн эмнэлзүйн туршилтад, зургаан сартайгаас 4 хүртэлх насны хүүхдэд 3 микро грамм тунгаар вакцин хийх нь аюулгүй болох нь батлагдсан гэлээ. Харин  насанд хүрэгчдийн нэг тун тарилга нь 30 микро грамм байдаг. 5-аас доош насны хүүхдүүд одоогоор вакцинд хамрагдах боломжгүй цорын ганц ангилал учраас өвчлөл ихэсч байна.  Ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд АНУ-ын олон нийтийг хамарсан гоц халдварт омикроны хувилбар хурдацтай тархаж байгаа нь хүүхдийн эмнэлгийн ачааллыг эрс нэмэгдүүлсэн юм.

АНУ 14 мужийн хэмжээнд, хүүхдийн 250 эмнэлгээс цуглуулсан мэдээллээс харахад 5-аас доош насны 100 мянган хүүхэд тутмын 8 нь Омикрон хувилбарын халдвараар эмнэлэгт хэвтсэн гэх судалгаа байна.

АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Доктор Рошель Валенски сэтгүүлчдэд хэлэхдээ,  "Харамсалтай нь, одоогоор коронавирусний эсрэг хамрагдаж амжаагүй байгаа 5-аас доош насны  хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх эмчлүүлэх  түвшин тэгээс дөрөв хүртэл нэмэгдэж байна. Энэ бол бага насны хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй байгаатай холбоотой" гэжээ.

Мөн сүүлийн нэг сар Дэлхий даяар бүртгэгдэх халдварын тоо долоо хоног тутам 20 хувиар нэмэгдэж байгаа ДЭМБ мэдээллээ. Энэ нь омикрон нь хувилбарын сүүлийн хувилбар биш гэсэн үг гэж тус байгууллагаас сэрэмжлүүлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ирэх сараас 5 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулах төлөвтэй байна  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй