Шууд Chart

5G сүлжээтэй холбоотойгоор улс орнууд АНУ руу хийх нислэгээ цуцаллаа

2022-01-21 12:16:51

АНУ томоохон нисэх буудлуудын ойролцоо 5G сүлжээний цамхаг барих болсонтой холбоотой асуудлууд ар араасаа гарч ирсээр байна. Тухайлбал лхагва гарагаас эхлэн Энэтхэг, Япон тэргүүтэй 6 улсын агаарын тээврийн компаниуд АНУ руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо.

Олон улсын томоохон агаарын тээврийн компаниуд 5G сүлжээний цамхаг барих гэж байгаа АНУ руу хийх нислэгээ өөрчлөх эсвэл цуцлахаар болж байна. Тухайлбал, Эмират Эйрлайнсаас гадна Япон, Их британи,  Луптсанагийн агаарын тээврийн компаниуд зарим нислэгт өөрчлөлт оруулах тухай мэдэгдлээ. Айр Эмират Эйрлайнс компани АНУ-ын Бостон, Чикаго Даллас Форт Уорт, Хьюстон, Майами, Нью Арк, Орландо, Сан Франциско, Сиэтл дэх нисэх онгоцны буудал руу нислэгээ зогсооно гэжээ.

Харин Нью-Йоркийн Жон Кеннеди нисэх онгоцны буудал, Лос Анжелесын олон улсын нисэх онгоцны буудал, Вашингтон-Даллас руу нислэгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Бид нисэх онгоц үйлдвэрлэгчид болон холбогдох эрх бүхий байгууллагуудтай үйл ажиллагааны хүндрэлийг арилгахын тулд нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын үйлчилгээгээ аль болох хурдан сэргээнэ гэж найдаж байна" тус компани мэдэгдэлдээ дурджээ.

Мөн Эйр Индиа компанийн зүгээс Сан Франциско, Чикаго болон хоорондын үйлчилгээгээ түр зогсооно байна. Тус компани Вашингтон Даллас руу хийх нислэгээ үргэлжлүүлнэ гэлээ.  АНУ-ын нисэх онгоцны буудлуудад 5G сүлжээ ашиглалтад орсноор, нисгэгчид, үзэгдэх орчин багатай нөхцөлд аюулгүй буулт чадахгүйд хүрнэ.

Учир нь онгоц газардах хүртэл зайг хэмжигч багажуудын үйл ажиллагаа доголдоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ анхааруулгыг АНУ-ын дотоодын агаарын тээврийн компаниуд болон онгоц үйлдвэрлэгч нар ч Жо Байдены  Засаг захиргаанд анхааруулсаар байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

5G сүлжээтэй холбоотойгоор улс орнууд АНУ руу хийх нислэгээ цуцаллаа  
Үзсэн: 3244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй