Шууд Chart

ДЭМБ: Аялал жуулчлал хориглох нь үр дүнтэй арга биш

2022-01-21 15:24:38

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын аялал жуулчлалыг хориглож хил хаах нь халдварын омикрон хувилбартай тэмцэхэд үр дүнгүй болсон гэж мэдэгдлээ.

Тодруулбал, ДЭМБ өнгөрсөн пүрэв гарагт яаралтай хурал хийснийхээ дараа лхагва гарагт шинэчлэгдсэн коронавирусний зөвлөмжийг гаргажээ. Энэхүү зөвлөмжид төрийн эрх баригчид "олон улсын нислэгийг  хориглосноор нэмүү өртөг шингээдэггүй бөгөөд эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа учраас ийм шийдвэрүүдийг цуцлах эсвэл зөөлрүүлэхийг" санал болголоо. Олон арван мянган гадаад оюутан, гэрээт ажилчид гацсан тул академи, бизнесийн салбарын олон хүмүүс санаа зовниж байна.

Мөн ДЭМБ-ын дээд албан тушаалтан Африк тивд коронавирусний халдварын шинэ халдварын тоо огцом буурсан гэж үзэн Африк тивээс зорчих хязгаарлалтыг хөнгөвчлөхийг улс орнуудад уриаллаа.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Омикроны хувилбараас үүдэлтэй давлагаа эхэлснээс хойш тив анх удаа шинэ тохиолдлын тоо мэдэгдэхүйц буурч эхэлсэн гэж мэдэгджээ.

Африкт омикрон хувилбар тархсан нь улс орнууд тэндээс ирэх  зорчигчдыг хязгаарлаж, ирсэн зочдыг удаан хугацаанд ажиглалтад байлгаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Аялал жуулчлал хориглох нь үр дүнтэй арга биш   
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй