Шууд Chart

Сергей Лавров, Энтони Блинкин нар уулзлаа

2022-01-23 12:04:01

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн  бичгийн дарга Энтони Блинкин нарын аюулгүй байдлын асуудлаарх хоёр дахь уулзалт боллоо. Уулзалтын төгсгөлд хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгджээ.

Тодруулбал, Щвейцарийн Женев хотод болсон ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн бичгийн дарга Энтони Блинкин  нарын уулзалт энэ сардаа болж байгаа 2 дахь удаагийн уулзалт бослон юм. Талуудын өмнөх уулзалтуудыг бодвол энэ удаагийн уулзалт харьцангуй нааштай зарим нэг шийдвэрүүд гарсан ажиглагчид харж байна. Тухайлбал ОХУ-ын зүгээс аюулгүй байдлын асуудлаар тавьсан шаардлагад АНУ-ын төрийн департментаас тодорхой хариуг ирэх долоо хоногт өгөх асуудал яригджээ.

Уулзалтын талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, "Би өнөөдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй чин сэтгэлээсээ ярилцлаа.  Бид аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээг хийхдээ сэтгэл хөдлөлөө дарж, илүү ухаалаг байх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байна. АНУ-аас Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага болон бусад байгууллагын аюулгүй байдлыг бэхжүүлэхгүй байх тал дээр үүрэг хүлээсэн. АНУ  хэрэгжилтийг хянахаа  ч амалсан. Мөн энэ бол бидний яриа хэлэлцээний төгсгөл биш гэдгийн миний зүгээс хэлсэн. Энтони Блинкений хэлснээр АНУ-ын тал ирэх долоо хоногт бидэнд албан бичгээр хариу өгөх болно." гэж мэдэгдлээ.

Энтони Блинкен, Сергей Лавров нарын өмнөх уулзалт 90 орчим минутын турш үргэлжилсэн бөгөөд энэ удаагийн уулзалтыг АНУ-ын талаас "эгзэгтэй уулзалт” болно гэж дүгнэж байсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, "Ойрын өдрүүдэд холбоотон түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалт хийсний дараа хариуг бичгээр өгнө гэдгээ ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровт хэллээ. Мөн ирэх долоо хоногт бид цаашдын хэлэлцээгээ хийхээр тохиролцсон. ОХУ-ын талаас Украин руу довтлох ямар ч санаагүй гэж Сергей Лавров сайд дахин  онцолж байсан ч үнэндээ бүх зүйл нүдэнд ил харагдаж байна. Харин Украины хилээс цэргээ эргүүлэн татах, дипломат замаар яриа хэлэлцээг хийх асуудал ирэх долоо хоногуудад болох төлөвтэй байна." хэмээн хэлсэн байна.

Орос-Украины хилийн ойролцоо ОХУ-ын 100,000 орчим цэрэг цуглараад байгааг АНУ-ын талаас довтлох бэлтгэл гэж үзсээр байгаа юм. Харин ОХУ-ын талаас үгүйсгэсэн байр суурийг олон удаа илэрхийлсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сергей Лавров, Энтони Блинкин нар уулзлаа  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй