Шууд Chart

АНУ ДЭМБ-ыг бэхжүүлэх төлөвлөгөөг эсэргүүцлээ

2022-01-23 10:01:43

ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч АНУ тус байгууллагын шинэчлэлийг эсэргүүцэж байна. АНУ-ын засгийн газраас мэдэгдэхдээ, ДЭМБ нь ирээдүйн болзошгүй аюул, халдварт өвчин, цар тахлыг эсэргүүцэх чадвар сул байгаа учраас тус байгууллагыг санхүүжүүлэгч, “тусгай сан” байгуулсан нь дээр гэж үзжээ.

ДЭМБ-ын тогтвортой санхүүжилтийн ажлын хэсгээс гишүүн улсууд жил бүр төлөх шимтгэлийг нэмэгдүүлнэ гэж тус байгууллагын энэ оны нэгдүгээр сарын 4-ний тайланд дурджээ. Энэхүү төлөвлөгөө нь ДЭМБ-т цар тахлын үеэр хөндлөнгөөс нөлөөлөх, эрх мэдлийг нь хязгаарлах гэсэн оролдлогуудыг таслан зогсоох өргөн хүрээтэй шинэчлэлийн үйл явцын нэг юм гэж тайлбарлажээ.

Гэвч АНУ-ын засгийн газар энэхүү шинэчлэлийг эсэргүүцэж байна. Үүний оронд хандивлагчдын шууд хяналтад байдаг, тусдаа сан байгуулах нь зүйтэй гэж үзжээ. ДЭМБ-аас нийтлэгдсэн тайланд гишүүн орнуудын заавал төлөх шимтгэлийг 2024 оноос эхлэн аажмаар нэмэгдүүлэх шаардлагатай.

Ингээд 2028 он гэхэд ДЭМБ-ын үндсэн төсөв буюу  2 тэрбум долларын тал хувийг бүрдүүлнэ гэж тус баримт бичигт дурдсан байна.  ДЭМБ-ын үндсэн төсөв нь дэлхий даяар тахал өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгддэг. Мөн халуун орны өвчин, томуу зэрэг  дэлхий даяар тулгарах тодорхой сорилтуудыг даван туулахаар жил бүр нэг тэрбум орчим доллар нэмж цуглуулдаг байна.  ДЭМБ нь гишүүн орнуудаас гадна Билл Мелинда Гейтс сан зэрэг буяны байгууллагуудаас санхүүжилт авдаг нь  ДЭМБ-ыг санхүүжүүлэгчдийн дэвшүүлсэн тэргүүлэх чиглэлд анхаарлаа төвлөрүүлж, асуудал буруу тийш эргэхэд санхүүжүүлэгчдээ шүүмжлэх чадваргүй болж байна гэж АНУ буруутгажээ.

ДЭМБ-ын шинэчлэлийн талаар зөвлөгөө өгөхөөр томилогдсон хэсгээс,  ДЭМБ-ын “хараат бус байдал алдагдсан тул төсвийг нь 75 хувь хүртэл нэмэгдүүлэхийг уриалсан юм.  Тэгвэл Герман, Африк, Өмнөд Ази, Өмнөд Америк, Арабын ихэнх орнууд ДЭМБ-ын уг төлөвлөгөөг дэмжиж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. 

Уг саналыг ирэх долоо хоногт ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх тодорхой тохиролцоонд хүрэх магадлал бага байгаа аж. Тэгвэл ДЭМБ-ын шийдвэр гаргах дээд байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн хурлаар уг асуудал үргэлжлэн яригдах төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ДЭМБ-ыг бэхжүүлэх төлөвлөгөөг эсэргүүцлээ  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй